Шинэ долоо хоногийн эхний өдөр өрнөсөн, гол гол үйл явдлын мэдээг хүргэж байна.
- Амьдралд анх удаагаа цээж шуугьж байгаа хүүхдийн шээснээс лейкотриен буюу харшил үүсгэгч бодис тодорхойлсон, Японы Гунма их сургуулийн доктор, хүүхдийн харшил судлалын эмч О.Солонготой хүүхдийн харшил болоод дархлааны талаар манай сэтгүүлч Г.Одгарав ярилцсан юм.
- ДБНХ-ноос Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрхийг 2019 он хүртэл хаслаа.
- Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна.
- Бүгд Найрамдах Куба улсад Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд тэрбээр Гаванагийн их сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа.
- Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.4 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.6 тэрбум төгрөг буюу 1.03 хувиар өсчээ.
- Дэлхийн олон оронд оюутан, сурагчдынхаа мэдлэг оюуныг сорьж, өрсөлдөөнийг бий болгон шилдэг оролцогчийг шагнаж урамшуулдаг жишгийг Монголдоо хэрэгжүүлсэн Юнителийн “Ухаанаараа Уралдъя” хөтөлбөр 3 дахь удаагаа дахин эхэллээ.
- Риогийн паралимпод нийт 83 улс медаль авснаас манай улсын хувьд медалийнхаа тоогоор 75-р байрт жагсав.
- Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн сурталчилгаагаа гэрээгүй самбарт байрлуулахгүй байхыг зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
- БНХАУ-ын Хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газраас энэ сарын 14-нөөс эхлэн үхэр, хонины болон бусад махан бүтээгдэхүүнийг импортлохыг хоригложээ.
- “Э.Энхбазар: Би загварын ертөнцөд ЦАХИУР ХАГАЛНА гэж боддог” ярилцлагыг эндээс уншаарай.
- Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний хэрэглэж байсан тусгай вагоныг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарын санаачлагаар Улаанбаатар суудлын вагон депогийн хамт олон иж бүрэн засварлаж, “Зочны өргөө” нэртэйгээр “мөнхийн зогсоол”-д нь хүлээлгэн өглөө.
- PC mall сүлжээ дэлгүүр пянз сонирхогчдод зориулсан хамгийн энгийн хямд загвар болох All in One буюу өсгөгч, спикер, пянз тоглуулагчийг бүгдийг нэг дор багтаасан загварыг албан ёсоор оруулж ирсэн байна.
- Хүйтний улирал эхэлж, зуслан чиглэлийн зорчигч урсгал буурсантай холбоотойгоор зуслангийн чиглэлүүдийг өнөөдрөөс зогсоов.
- Мөрөөдлийн театр, Монгол контент компанийн хамтын бүтээл болох “Одод болохын хүслэн” киноны уран бүтээлчид кино сонирхогч, үзэгчтэйгээ хэсэг хормыг хамтдаа өнгөрүүллээ.
- “Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
- Амтат шарсан тахиатай KFC ресторан Улаанбаатар болон Хүрээ Ротаракт клубтэй хамтран 9 сарын 17-ны өдөр Дархан хотын “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн 5-13 насны 24 хүүхдийг KFC Сөүл салбартаа хүлээн авч, халуун дулаанаар “тэвэрлээ”.
- Премиум Конкрит компани таван жилийнхээ ойн хүрээнд, барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан олон улсын стандартад нийцсэн, бүрэн дүүргэлттэй, М200 маркийн бетон зуурмагаа хотын баруун болон зүүн салбар үйлдвэрүүдээсээ хамгийн хямд үнээр буюу 1м3 бетон зуурмагийг 129,900 төгрөгөөр хурдан хугацаанд нийлүүлнэ.
- Монголын урлагийн сор болсон уран бүтээлчдыг дэмжин ажилладаг “Luxury King Tower Apartment” VI ээлжийн орон сууц ашиглалтад орсонтой холбогдуулан Монгол улсын Ардын зураач, Төрийн соёрхолт Долгоржавын Болд, Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач, СУИС-ийн ДДУС-ийн ахмад багш, дэд профессор Ядамсүрэнгийн Оюунчимэг, охин Сарнайгийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг “Маршал арт” галерейд зохион байгууллаа.
ДЭЛХИЙД
- ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн думын долоо дахь удаагийн сонгууль өнгөрсөн ням гаригт болж, өмнөх сонгуулийн адил эрх баригч Нэгдсэн Орос нам ялалт байгуулав.
- Хятадын эрх баригчид 2030 он гэхэд Бээжин хотыг дэлхийн шинжлэх ухаан, техникийн инновацийн төв болгохоор зорьж байна.
- АНУ-ын тэргүүн хатагтай Мишел Обама “The Ellen DeGeneres” шоуны сүүлийн дугаарт оролцлоо.
- НҮБ түүхэндээ анх удаа дүрвэгсдийн асуудлыг хэлэлцэхээр Нью-Йорк хотноо дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байна.
- Германы нийслэл Берлинд өнгөрсөн ням гаригт бүс нутгийн парламентын сонгууль болж өндөрлөжээ.Америкийн телевизийн академийн гол шагнал болох 68 дахь удаагийн Primetime Emmy Awards ёслол Лос- Анжелес хотноо Microsoft Theatre-т эхлэв.
- Такси үйлчилгээг шинэ түвшинд гаргасан Lyft компанийн ерөнхийлөгч Жонн Циммер таван жилийн дараа гэхэд өөрийгөө жолооддог машинууд давамгайлна гэж үзжээ.
- Нью-Йорк болон Нью-Жерсид дэлбэрсэн тэсрэх төхөөрөмжийг нэг хүн бэлдсэн байж магадгүй хэмээн Fox News мэдээллээ.
- “The Telegraph” сонины мэдээлснээр судлаачид 300 мянган хүн хамрагдсан 21 эрдэм шинжилгээний бүтээлийг судалж, өдрийн цагаар нэг цагаас илүү унтах нь олон төрлийн өвчний шалтгаан болдог гэв.
- АНУ-ын Нью-Жерси мужийн Элизабет хотын төмөр замын буудлын ойролцоо дэлбэрэлт болсон талаар ВВС дамжууллаа.
СПОРТ
- Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотод эхлэх тул зохион байгуулагчид нь мэдээлэл хийсэн юм.
- Өсвөр үеийн олон улсын “DREАMER-S” чөлөөт бөхийн тэмцээн анх удаа “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай боллоо.
- “Хүрхрээ” үндэсний дээд лигийн хүснэгтийн дунд хэсэгт бичигдэж, чухал тоглолтуудыг хийж байгаа “УБ Унаганууд”, “Сэлэнгэ Пресс” багууд 14 дүгээр тойрогт учраа тааран тоглолоо.