BREXIT-ийн дараа Лондонд төвтэй олон улсын банкууд Европын хөрөнгийн зах зээлд хязгаарлагдмал байдлаар үйл ажиллагаа явуулна гэж “Moody’s” мэдэгдлээ.
Учир нь Европын Холбооны бус улс орнуудын хувьд зарим үйл ажиллагааг Европын Холбооны санхүүгийн хуулийн дагуу зохицуулахад хүндрэлтэй байдаг гэж тус байгууллагаас мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Их Британи Европын Холбоог орхисны дараа зарим банкуудын зардал нэмэгдэх төлөвтэй байгааг “Moody's” анхааруулсан юм. Иймээс Лондонд төвтэй банкууд үйл ажиллагаагаа Европын Холбооны улсууд руу шилжүүлэх явдал нэмэгдэх хандлагатай байгааг тус байгууллагын шинжээч онцолжээ.
Иймээс BREXIT-ийн дараа Лондон Европын санхүүгийн төв гэсэн байр сууриа Франкфуртэд алдах эрсдэлтэй байгаа юм.
Н.Алтан