Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудын тоймыг хүргэе.
- Гурван жилийн өмнө өөрийн гэсэн байргүй байсан тус сургууль өнөөдөр Монголдоо анхны хотхон бүхий сургууль болтлоо өргөжсөн талаарх нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.
- Монгол Улсын импортын эмийн 40 хувийг хангаж буй ОХУ-д хуурамч эмийн аянга дэлдэж эхэлсэн талаарх нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.
- Өнгөрөгч зургадугаар сард нээлтээ хийсэн Улсын нэгдүгээр эмнэлгийн салбар амбулатори үүдээ барьжээ.
- “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд үйл ажилгагаа явуулж байгаа сул орон тоотой хувийн цэцэрлэгүүдийг дэмжих зорилгоор нэмэлт элсэлт авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр боллоо.
- Оюутолгойн ТУЗ-д багтсан, Монголын талын гурван гишүүн болох “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Д.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу нарыг ажлаас нь чөлөөлжээ.
- Монголын эм зүйн салбарт тэргүүлэгч “Монос” группийн хамт олон хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах үйлсэд 26 жилийн туршид нэр төртэй зүтгэж ирсэн бөгөөд ойн баяраа тохиолдуулж 0-3 насны, эцэг эхдээ хаягдсан болон харж асрах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагддаг ихрүүдийн сувилал /одоогийн Хүүхдийн Төв Сувилал/ болон 41 дүгээр ясли цэцэрлэгийг сонгож компанийнхаа бараа бүтээгдэхүүнээр тусламж үзүүллээ.
- Цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
- НАСА Таны зурхайг өөрчлөөгүй талаарх нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.
- Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн зөвлөж буйгаар насанд хүрсэн хүн хоол хүнсээр авбал зохих хоногийн илчлэг нь дунджаар 2100-2500 ккал байх ёстой.
- “Монгол, Хоккайдогийн бизнес форум” өнөөдөр 09.00 цагт Гадаад харилцааны яамны байранд боллоо.
- Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн есдүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг.
- Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс санал болгож буй өглөөний цайны ЖОР-3-т нэг ширхэг чанасан өндөг, нэг ширхэг гадил, нэг аяга зөгийн балтай ус, жимстэй боов зэргээс бүрджээ.
- 2015-2016 оны хичээлийн жилд 181 их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 205.301 оюутан байгаагаас 46 хувийг эрэгтэй, 54 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
- Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Мокпу хотын орлогч захирагч И Ингум болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
- БНСУ-аас импортолсон 250 мянган төгрөгийг 32,5 кг "Berrymix" нэрийн жимстэй тарагаас хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж ихээр илэрсэн учир устгажээ.
- Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 214, төрийн бус өмчийн 404, нийт 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр цэцэрлэгт 10 700 гаруй хүүхэд хамрагдаж байна.
- Moнголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны Гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2016 оны есдүгээр сарын 10-ны өдөр болж шинээр ирсэн нэг гомдол, түр түдгэлзүүлсэн байсан хоёр гомдлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
- Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ.
- Оюутан залуусын шинэ компьютерийн хэрэглээг дэмжих зорилгоор PC mall, Dell болон Хаанбанкны хамтарсан “Нөүтбүүкний 8% - ийн хүүтэй зээл” хөтөлбөр үргэлжилсээр байна.
- "Сэлэнгэ пресс" багийн Япон легионер Хишида Такугийн ярилцлагыг ЭНД-ээс уншаарай.
- Энэ хичээлийн жилд “Оюу толгой” ХХК уул уурхайн чиглэлээр сурч буй 15 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ.
- Жил бүрийн 9 сарын 20-ны өдрийг ЮНЕСКО-гийн өнгөрсөн оны чуулганаас "Олон Улсын оюутны спортын өдөр" болгон зарлан тунхагласан билээ.
- ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээр нутагт ажиллаж өвсний гарц, бэлчээрийн даац, өвөл отор хийх бүс нутгийн байдалтай газар дээр нь танилцлаа.
- “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2016/03 тоот тогтоолоор М.Болорыг үүрэгт ажлаас чөлөөлж Х.Алтайг томилов.
- Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөнө.
- Өвөрхангай аймгийн Хархорин суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч "Женко" клубийн ерөнхий дасгалжуулагч Г.Энхбаярын нэрэмжит залуучуудын багийн УАШТ боллоо.
- Нийслэлийн есөн дүүрэгт 38 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлжээ.
- Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн менежерээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тус намаас 7500 нэр дэвшигч оролцоно гэж мэдэгдлээ.
- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтад оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийн үг хэллээ.
- Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэлээ.
ДЭЛХИЙД:
- GoPro компани 2014 онд Hero 4 загварыг танилцуулж байсан бол, өнөөдөр Hero 5 Black камераа танилцууллаа.
- Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд энэ сарын 14-нд Монгол, Вьетнам зэрэг Азийн есөн орны дипломатчдад хандан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүсч мэдээлэл хийсэн байна.
- Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нью-Йорк хот болон Нью-Жерси мужид болсон цуврал дэлбэрэлтэд Монгол иргэн өртөөгүй хэмээн Вашингтон дахь манай улсын ЭСЯ-наас мэдээллээ.
- Хойд Солонгос пуужингийн шинэ хөдөлгүүрийг амжилттай туршсан талаар Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлж байна.
- Европын холбооноос Крымын хойгт өнгөрсөн ням гаригт болсон ОХУ-ын Төрийн Думын сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.