Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй харилцаа, холбооны салбарын зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгчдийн нэг “Монголын Цахилгаан Холбоо” компани 2016 оны эхний хагас жилд 71.6 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.
Тус компани 9.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын орлого буурсан төдийгүй алдагдлын түвшин 30 орчим хувиар буурсан дүнтэй байна. Харин 2014 оны эхний хагас жилд 530 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан аж.
“Монголын Цахилгаан Холбоо” компани дотоодын зах зээлд суурин утас, миком-интернэт үйлчилгээ, кабелийн телевиз, улс хоорондын яриа холболт, Үндэсний лавлах 19001109 буюу лавлах утасны операторын үйлчилгээ явуулж байна.
Хувьцааны ханшаар тооцсон зах зээлийн үнэлгээ нь 15.8 тэрбум төгрөг байгаа бол санхүүгийн тайланд тусгасан нийт хөрөнгийн үнэлгээ нь 38.9 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа ажээ. Сүүлийн арилжаагаар “Монголын цахилгаан холбоо” компанийн хувьцаа өсөлттэй тогтож 610 төгрөг болоод байгаа хэдий ч ханшийн түвшин 2008 оноос хойших доод түвшинд хэлбэлзэж байна.
О.Одгэрэл