Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар салбар салбарын төлөөллийг хүлээн авч уулзсан. Хамгийн түрүүнд МҮХАҮТ-ын удирдлага, бизнес эрхлэгчидтэй уулзсан бол дараа нь уул уурхай, эрчим хүч, барилга, банк санхүүгийн салбарынхантай уулзлаа.
Жилийн дараа дахин эдгээр уулзалтыг зохион байгуулж, үр дүнгээ хэлэлцэх аж. Засгийн газрын тэргүүн салбар салбарын төлөөлөлтэй уулзан, санал сонссон нь эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө боловсруулж байгаатай холбоотой. Уулзалтын үеэр ч тэрээр та бүхний саналыг ажил хэрэг болгоно хэмээн амлаж байсан юм.
Тэгвэл ихээхэн хүлээлт үүсгээд буй хямралын эсрэг төлөвлөгөөг Засгийн газар ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулахаар зэхэж байгаа талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр дурдав.
УИХ-ын намрын чуулганы нээлт ирэх сарын 3-ны даваа гарагт болно. Чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал нь хямралын эсрэг төлөвлөгөө байх нь ээ.