Монголд анх удаа 60 орны мисс цуглан шилдгээ тодруулах гэж байна. Украйны “Амьд барби” Валерьяа Лукяновагаас эхлээд загварын шилдгүүд ирэх тэмцээнд эх орноо төлөөлөн хэн оролцох вэ гэдэг нь өчигдрийг хүртэл нууц хэвээр байв. Мисс Н.Ану, Т.Батцэцэг, И.Төгсөө, дуучин жүжигчин Э.Урангоо, жүжигчин А.Туяа нар өрсөлдсөнөөс Э.Урангоо шалгарч 60 орны мисстэй өрсөлдөхөөр болжээ. Түүнтэй холбогдож, сэтгэгдлийг нь сонссон юм.
-Сайн байна уу. Юуны өмнө үндэсний шилдгээр шалгарч нэр хүндтэй тэмцээнд оролцох эрхээ авсанд баяр хүргэе. Өрсөлдөгчид нэлээд хүчтэй байлаа?
-Тийм шүү. Бүгд Монголдоо шилдгээр шалгарч байсан сайхан бүсгүйчүүд байлаа. Би сонгогдоно гэж бодоогүй. Кино зураг авалт давхацсан болохоор бас нэг их цаг зав гаргаж чадсангүй. Гэхдээ эх орноо төлөөлөх болсондоо туйлын баяртай байна.
Олон улсын миссийн тэмцээн маань “Мазаалайг аваръя” уриатай зохион байгуулагдана. Би 10 гаруй жил цагаан хоол идэж байна. Амьтныг хайрлах амьдралын зарчим маань тэмцээний уриатай нийцэж байгаа болохоор сонголтод нөлөөлсөн байх гэж бодож байна.
-Хэдхэн хоногийн дараа тэмцээн эхлэх гэж байна. Бэлтгэлээ хэр хийж байна вэ?
-Ирэх сарын дундуур нээлтээ хийх адал явдалт “Рекит” киноны гол дүрд тоглож байгаа. Кино зураг авалт дуусаагүй болохоор бэлтгэлдээ сайн орж чадахгүй байна. Гэхдээ мэдээж бүхнийг амжуулаад тэмцээндээ амжилттай оролцохыг хичээнэ.
-60 орны гоо бүсгүй, тэднийг дагаад загварын салбарын шилдгүүд ирнэ. Тэдэнд өөрийнхөө зүгээс юу харуулахыг хичээж байна вэ?
-Эх орон минь тэр чигээрээ сонин содон байх болов уу. Байгаль цаг агаар, задгай салхи хүн зон гээд бүх зүйл маань таалагдана гэж бодож байна. Миний зүгээс ч жирийн монгол бүсгүй юу хийж чадах уу, ямар авьяастай, хэн бэ гэдгээ л харуулна даа.
-Та жүжигчин, дуучин хүн. Миссийн тэмцээнд тэр тусмаа нэр хүндтэй олон улсын тэмцээнд орно гэхээр хүндрэлтэй байна уу?
-Байнгын загвар өмсдөггүй учраас жаахан хэцүү байна. Гэхдээ урлагийн хүн учраас тайзан дээр биеэ авч явах чадвар надад бий. Мөн арван жилд байхдаа “Эра” төвд явдаг байлаа. Тэнд байхдаа яаж алхаж гишгэх, хэрхэн зогсох вэ гээд заалгасан ерөнхий баримжаа байгаа. Түүнийгээ сэргээхэд болох байх гэж бодож байна.
Т.Батсайхан