БНХАУ-ын анхны сансрын станц болох Тиангун-1 ямар ч удирдлагагүй болсон талаар Хятадын сансар судлалын агентлаг албан ёсоор мэдэгдлээ. Тооцоо ёсоор станц 2017 онд дэлхий рүү унах юм.
Харин одоогийн байдлаар станц ямар нэгэн асуудалгүйгээр 370 километрийн өндөрт дэлхийг тойрч байгаа аж. Хятадын сансар судлалын агентлагийн хэлтсийн дарга У Пин “Бидний тооцоогоор станцын дийлэнх хэсэг эх дэлхий рүү унахдаа шатаж дуусна” гэжээ.
БНХАУ-ын эрх баригчид станцын хөдөлгөөн бүрийг ажиглаж байх бөгөөд шаардлагатай тохиолдолд Тиангун-1 хэзээ дэлхий рүү унах талаар мэдээлэх юм байна.
“Диваажингийн газар” хэмээх 10,3 метр урттай энэ станцыг 2011 онд хөөргөсөн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард ашиглалтаас гарсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт БНХАУ дараагийн загвар болох Тиангун-2 сансрын станцаа хөөргөсөн билээ.