Эртнээс эхэлсэн энэ асуудал өдгөө ч хөндөгдсөөр. Хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр олимпоос ирснийхээ дараа “Шигшээ багт нэг орон тооны боломж гарвал эмэгтэй дасгалжуулагч нэмэх хэрэгтэй байна. Эмэгтэй хүүхдүүдтэй ажиллахаар бас хэцүү асуудлууд тулгарах юм. Тэмцээнд очоод жин хасах болохоор хажууд нь байхгүй бол болохгүй. Эмэгтэй тамирчнаа аваад эрэгтэй саунд хамт орж болохгүй. Би өөрөө эмэгтэй саунд хамт орж мэдээж болохгүй. Олимпийн наадмын үеэр энэ мэт асуудал тулгарсан. Эмэгтэй хүнд эрэгтэй багшдаа хэлж болохгүй нарийн нандин зүйл зөндөө л байгаа” гэдгийг Үндэсний шигшээ багийн тайлангийн хурлаар хөндсөн юм.
Үнэхээр ч эмэгтэй дасгалжуулагчдын хомсдол их спортод нүүрлээд буй.
Үндэсний шигшээ багийн албаны харъяалалтай дасгалжуулагч гэвэл өнөөдөр жүдод Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа, байт харваа Ж.Нарантуяа, хөнгөн атлетик Б.Отгонтуяа гээд нэрлэхэд л гарын таван хуруунд багтчихна.
“Рио-2016” олимпийн наадамд очсон чөлөөт бөхөөр жишээ татъя. Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багт дөрвөн дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар, Д.Батням гээд дөрвөн эрэгтэй багш бий. Олимпийн наадамд П.Орхоны анхны багш Ц.Хосбаяр багш оролцож шавиа дэвжээнд авч гарсныг тооцвол тавуулаа эрэгтэй.
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагч “2003 оноос эмэгтэй багийг авч, дасгалжуулагчаар нь ажиллаж эхэлсэн. “Спортод эр, эмийн ялгаа байх ёсгүй. Зөвхөн тамирчин гэдэг талаас нь харж, дасгалжуулах нь зүйтэй. Анх эмэгтэй бөхийг ойлгодог хүн ховор, бэлтгэл хийх заалгүй хэцүүхэн байсан. Эрэгтэйчүүдийн шигшээ багийн бэлтгэлийн заалыг царайчилна. Тэндээс хөөгдөж туугдаж, эмэгтэй хүн дэвжээн дээр гаргаж, бузарлалаа гэсэн ярианд өртөж л явлаа” хэмээн зовлонгоо ярьсан байдаг.
Эмэгтэй дасгалжуулагчийн эрэлт спортын хөгжлийн түүхтэйгээ уялдаа бас бий. 1995 оноос дэлхийн аваргад оролцож эхэлсэн эмэгтэй жүдочдын хувьд хамгийн олон эмэгтэй дасгалжуулагчтай.
Үндэсний шигшээ багийн албанд Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа, пара жүдогийн шигшээгийн дасгалжуулагч Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа, Т.Энхцэцэг гээд хөдөө орон нутагт ч олон дасгалжуулагч бий.
Чөлөөт бөхийн хувьд 2000 оноос эхлэн эмэгтэйчүүд хичээллэж эхэлсэн. Анхдагчдын нэг Ц.Энхжаргал гавьяат гэхэд өнөөдрийг хүртэл ид хаваа гайхуулан харих болоогүй гэдгээ харуулж 2016 оны “Мongolian open” барилдаад түрүүлсэн. Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Нармандах гавьяат, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Оюунсүрэн тамирчнаас дасгалжуулагчийн албанд шилжсэн.
Арваннэгдүгээр сард 2016-2020 оны олимпийн циклийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт явагдана. Эмэгтэй дасгалжуулагч нар шигшээ багийн албанд олноор орж өрсөлдөөсэй. Холбогдох хүмүүс орон тоондоо баригдахгүйгээр Ц.Хосбаяр багшийн захиасаар эмэгтэй дасгалжуулагчдыг томилох тал дээр анхааралдаа авах байх.