НАСА агентлаг ямар нэгэн хэвлэлийн хурал зарлах бүрт л сонирхолтой зүйлсийн талаар өгүүлдэг. Гэхдээ харамсалтай нь энэ удаад мөн л харийнхны талаар ярихгүй.
Харин оронд нь ирэх долоо хоногийн даваа гарагт буюу Улаанбаатарын цагаар Мягмар гарагийн шөнийн 03:00 цагт Бархасбадийн дагуул Европагийн талаар сонирхолтой мэдээлэл өгнө гэж мэдэгдлээ.
Богино хэмжээний мэдэгдэлд бичсэнээр “Хаббл дуран авай Европагийн гадаргуу доорх далайг баримтаар тогтоолоо” гэжээ. Гэхдээ энэ удаад НАСА видео хэлбэрээр бус аудио хэлбэрээр мэдэгдлээ шууд дамжуулах юм байна.
Хэвлэлийн хуралд Жоржиагийн технологийн институтийн Дэлхий, Агаар мандлын шинжлэх ухааны сургуулийн туслах профессор Бритни Шмит оролцох бөгөөд тэрээр амьдрал оршин байж болох нарны аймгууд, гараг, дагуулууд дээрх далай, тэнгис, ялангуяа Европагийн талаар олон жил судалжээ.
Эрдэмтдийн таамаглаж буйгаар Европагийн мөсөн бүрхүүл доорх далай дэлхийнхээс ч их устай байж болох юм. Хэдийгээр тэнд далай байгаа гэдгийг баталсан боловч хэр гүн, дотор нь юу байдаг, хэчнээн том зэрэг шаардлагатай зүйлсийг одоогоор мэдээгүй л байна.
Зарим хүмүүс Европагийн далайн ёроол цөмөөсөө энерги авч, дулаан ялгаруулдаг гэж таамагладаг бөгөөд хэрэв тийм бол манай нарны аймагт биднээс гадна амьдрал байж болох юм.
Хэвлэлийн хурлыг шууд сонсох бол: ЭНД дарна уу
Эх сурвалж: IFLscience