Монголын банкны системийн нийт активын хэмжээ дээд түвшинг улам ахиулсаар байгаа бөгөөд наймдугаар сард 24.2 их наяд төгрөг даваад байна. Тухайлбал өмнөх сараас 1.3 хувиар, жилийн өмнөхөөс 12.5 хувиар өссөн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд эдийн засаг тэлэхийн хэрээр арилжааны банкны актив хөрөнгө хоёр дахин өсчээ.
Ялангуяа 2012 онд 6.9 их наяд төгрөгтэй тэнцэж байсан зээл олголтын түвшин 2013 оноос эхлэн эрчимтэй нэмэгдэж, 10.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Гадаад эх үүсвэр ялангуяа “Чингис бонд”-ын санхүүжилтийн дүнд дотоодын бизнес, хэрэглээг дэмжих чиглэлд өөрчлөлт гарч зээл олголт эрчимжжээ. Актив талыг бүрдүүлэгч гол үзүүлэлтүүдийг харахад зээл олголт сүүлийн нэг жилийн хугацаанд 5.2 хувиар өсч, наймдугаар сард 12.1 их наяд төгрөг даваад байна.
Мөн актив талын бас нэг гол үзүүлэлт болох хөрөнгийн зах зээлд охин компаниудад хөрөнгө оруулсан буюу үнэт цаас хэлбэрээр байршуулсан активын дүн сүүлийн нэг жилийн хугацаанд 53.2 хувиар өсч, нэг их наяд 186 тэрбум төгрөгт хүрчээ. Наймдугаар сард бодлогын хүүг өсгөхийн зэрэгцээ арай урт хугацаатай буюу 12 долоо хоногтой 17 хувийн хүүтэй буюу бодлогын хүүгээс хоёр хувь дээгүүр түвшинд ТБҮЦ-ыг Монголбанк гаргасан юм. Бодлогын хүүгийн нөлөөлөл богино хугацаанд гарахгүй урт хугацаанд зах зээлд нөлөөлнө гэдгийг Төв банкнаас онцолж байна.
Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болох ТБҮЦ-ны үлдэгдэл наймдугаар сард 846.9 тэрбум төгрөг болж өмнөх сараас 16.2 хувиар буурчээ. Үүнд хугацаа нь дуусаж төлөлт хийгдсэнтэй холбоотой гарч байгаа өөрчлөлт аж. Харин жилийн өмнөхөөс арилжааны банкуудын Төв банкны үнэт цаасанд байршуулах активын хэмжээ нэмэгджээ.
Хадгаламжийн эх үүсвэр бүрдүүлэлт өссөөр байна. Нийт системийн хэмжээнд найман их наяд төгрөгийн хадгаламж байгаа аж. Бодлогын хүү дунд болон урт хугацаанд хадгаламжийн хүүг өсгөснөөр зээлийн хүүнд нөлөөлөх хүлээлттэй байна. Валютын ханш өсөхийн зэрэгцээ валютын хадгаламжийн хэмжээ нэмэгдсээр байгаа юм.
Харин банкуудын ашгийн түвшин оны эхний найман сарын байдлаар өссөн дүнгээр 40.7 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Банкууд он гарсаар эхний таван сар дараалан алдагдал хүлээсэн, зургадугаар сараас хойш сүүлийн гурван сар дараалан ашигт ажиллагааг нэмэгдүүлэн ажиллаж байна.
О.Одгэрэл