“Юу Энд Эн” ХХК 2013 онд даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан юм байна. Мөн ондоо 2,4 сая төгрөгийн даатгалын хохирол үнэлгээний, 2,5 сая төгрөгийн бусад үйл ажиллагааны орлоготой ажилласан гэж тайлагнажээ.
Үүнээс хойш уг үйл ажиллагааг огт эрхлээгүйг тайлангаар нотолсон байна.
Энэ тухай тус компани 2014 онд “хохирлын үнэлгээчин ажлын чөлөө авснаас шалтгаалан үйл ажиллагаа зогссон” гэж тайлбарлажээ. Гэвч үүнээс хойш зургаан сарын хугацаанд нөхцөл байдал сайжраагүй. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэнийг удаа дараа сануулан, энэ оны долдугаар сард нэг сарын хугацаанд түдгэлзүүлж, тайлбар ирүүлэхийг шаардсан боловч өнөөг хүртэл албан ёсны тайлбар ирүүлээгүй байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо тус компаний даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.