Хүйтний ам наашилж байгаа энэ цаг үед та төмөр хүлгийнхээ бэлэн байдлыг хангаж амжсан уу. Энэ удаа та бүхэнд өвлийн улиралд автомашинаа хэрхэн бэлтгэх талаар авто инженер Д.Майнбаярын зөвлөгөөг хүргэж байна.
БИТҮҮМЖ ХИЙЛГЭХ НЬ ТАВ ТУХЫГ МЭДРҮҮЛНЭ
Автомашиндаа битүүмж сайжруулах үйлчилгээг сайн хийлгээрэй. Энэ нь өвөл дулаахан төдийгүй цонх цанатахыг багасгаж тав тухыг мэдрүүлнэ. Ялангуяа Америк, Японоос орж ирсэн машинууд бүгд битүүмжгүй байдаг. Тэгэхээр та орж ирсэн, шинэ машин авсан ч битүүмж хийлгэх шаардлагатай.
СЭВЭЭ АРИЛГАХГҮЙ БОЛ ЗЭВ ҮҮСЭХ МАГАДЛАЛТАЙ
Хэрэв таны автомашины будаг халцарч, зурагдсан бол түүнийг өвөлтэй уралдаж засч янзлуулаарай. Өвлийн турш чийгтэй байснаас зэв үүсэх магадлалтай. Хөнгөн сэвийг өөрсдөө арилгаж болно.
Харин гүн зураас, будагтай бол засварын газарт хандаарай. Мөн таны машин цахилгаан удирдлагатай түгжээтэй байсан ч хаалганы цоож, цуургануудыг зориулалтын тусгай тосоор тосолчиход гэмгүй. Цантаж, хөлдсөн цоожноос болж түлхүүрээ хугалах тохиолдол цөөнгүй гардаг шүү дээ. Ийм төрлийн шингэн зарим авто сэлбэгийн дэлгүүрт худалдаалагддаг.
ДӨРВӨН УЛИРЛЫН БИШ ЗӨВХӨН ӨВЛИЙН ДУГУЙГ СОНГООРОЙ
Та халтиргаа гулгаанаас болгоомжлон дугуйгаа солиорой. Гэхдээ цас орохыг хүлээлгүй яг одооноос сольж, машиндаа дасгаж, чанарыг нь шалгаж үзэж байвал зүгээр. Дөрвөн улирлын дугуй гэж бий. Үүнийг хүмүүс өвөл ч зун ч тавихад тохиромжтой гэж андуурдаг. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд дөрвөн улирлын дугуй тавих нь тохиромжгүй. Зориулалтын том хээтэй, зөөлөн резинтэй өвлийн дугуйг сонгоорой.
ӨВЛИЙН ТОС ХҮЙТЭНД ЦАРЦДАГГҮЙ
Та тос маслоо солиулах хэрэгтэй. Зуны тостойгоо явж хэрхэвч болохгүй. Учир нь зуны тос зөвхөн халууны улиралд зориулагдсан бөгөөд өвөл царцаж харин ч таны автомашины эд ангийг гэмтээх болно
Т.Батсайхан