Интернетэд .com болон .net домайн хаяг бүхий 140 гаруй сая цахим хуудас бий. Түүнчлэн улс орон бүр өөрийн нэрийн домайн бүхий хаягтай. Харин дэлхийн хамгийн хаагдмал улс болох Хойд Солонгос интернетэд тийм ч таатай ханддаггүй. Бүр .kp домайн хаяг дээр хэчнээн веб хуудас байдаг болохыг ч бид өнөөдрийг хүртэл мэдээгүй юм.
Харин мягмар гарагт БНАСАУ-ын системийн инженерүүд серверийн нэрээ буруу тохируулсны улмаас .kp домайн бүхий цахим хуудсуудын жагсаалтыг олон улсад дэлгэж орхижээ.
Энэхүү алдааг анх илрүүлсэн аюулгүйн шинжээч Метт Брайнт “Бид Хойд Солонгосын бүх цахим хуудасны мэдээллийг олж авлаа, харин төсөөлж байснаас тун цөөн тооны цахим хуудас байдаг юм байна” гэсэн аж.
Түүний тайлбарласнаар Хойд Солонгост .kp домайн бүхий 28 ширхэг цахим хуудас байдаг юм байна. Зарим нэг сайтууд руу орохгүй байгаа хэдий ч, дийлэнх рүү та одоо ч хандаж болно.
БНАСАУ-ын агаарын тээврийн Air Koryo компанийн билетийн цахим хуудас, Ким Ир Сений нэрэмжит Их сургууль, Facebook-ийн хуулбар болох friend.com.kp, Yahoo-ийн хуулбар болох portal.net.kp гэх мэт цахим хуудсууд жагсаалтад байжээ.
Эдгээр хуудсууд Хойд Солонгосын эрх баригчдын асар том суртал ухуулгын хэрэгсэл болох нь зарим нэг мэдээнээс тод харагдана. Жишээлбэл “Өмнөд Солонгосын залуусын дунд архинаас үүдэлтэй гэмт хэрэг өсөж байна”, “БНАСАУ-ын цөмийн туршилтыг ОХУ дэмжлээ” гэх мэт гарчигтай мэдээлэл хөвөрнө.
Эх сурвалж: Motherboard