Орчин цагийн анагаахын шинжлэх ухаан эмч нарт хүний төрөл бүрийн эд, эрхтнийг шилжүүлэн суулгах нөхцлийг бүрдүүлсэн. Харин бүрэн бүтэн эд эрхтэн бүхий биеийг бүтнээр нь шилжүүлэн суулгана гэдэг өнөөдөртөө шинжлэх ухааны уран зөгнөлөөс хэтрэхгүй.
Толгой шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн Италийн мэс засалч Сержио Канаверо 2017 оны сүүл гэхэд анхны хагалгаагаа хийнэ гэж Newsbeat-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүгээр мэс засал хийлгэхийг хүсэж буй олон сайн дурын хүмүүс байгаа бөгөөд донор болох биеийг олсны дараа өвчтний толгойг шилжүүлэн суулгах юм.
Хамгийн гол нь профессор Канаверо яг ийм хагалгаа хийхэд шаардлагатай бүхэн бидэнд байгаа гэжээ. Түүний тусламжтай шинэ биетэй болохыг хүсэж буй олон хүний нэг нь Валери Спиридонов юм.
31 настай тэрээр булчингийн ажиллагаа доголдсоны улмаас, суумгай болжээ. Тийм ч учраас Спиридонов толгойгоо шилжүүлэн суулгаж, дахин алхахыг хүсэж байгаа.
Толгой шилжүүлэн суулгах мэс ажилбарыг гүйцэтгэхэд 150 гаруй эмч, сувилагчид бүтэн 36 цаг ажиллана гэж Каневеро таамаглаж байна. Юун түрүүнд тэд толгой, шилжүүлэн суулгах бие хоёрыг хөлдөөж, тархины эд эс үхэхээс сэргийлнэ.
Хамгийн хүнд хэсэг нь артери, венийн судас бус харин нугасыг нь салгах явдал юм. Алмазаар хийсэн тусгай хутгаар зүсэн авсны дараа, тусгай зориулалтын цавуугаар шинэ биетэй нь толгойг холбоно.
Сонсоход амархан мэт боловч маш олон хүн энэ хагалгааг амжилттай болохгүй, ердөө л уран сайхны хэтрүүлэг гэж үзсэн хэвээр. Харин профессор Канаверо “Миний таамаглаж буйгаар бүх зүйл тооцоолсноор болбол хагалгаа амжилттай болох магадлал 90 хувь. 90 хувь гэдэг нь өвчтөн сарын дотор ямар нэгэн асуудалгүйгээр өөрөө алхаж явж чаддаг болно” гэжээ.
Хамгийн анхны толгой шилжүүлэн суулгах мэс ажилбарыг баримтжуулсан нь өнгөрсөн зууны дундуур Зөвлөлтийн эрдэмтэн Владимир Демиховын гөлөгний толгой шилжүүлэн суулгасан явдал байв.
Хачирхалтай нь түүний энэ ажил бүр ч их алдарт хүргэсэн мэс засал болох хоёр толгойт нохойг бүтээсэн юм. Мэдээж хэрэг түүний бүтээсэн эл амьтад хэдхэн өдөр л амьдардаг байлаа. Харин үүнээс хорин жилийн дараа доктор Роберт Уайт анхны бүрэн амжилттай толгой шилжүүлэн суулгах мэс ажлыг сармагчин дээр туршжээ.
Гэхдээ доктор Уайт мэс засал хийсэн сармагчныхаа нугасыг оролдоогүй орхисон юм. Ингэснээр сармагчин хөдлөх боломжгүй бөгөөд зөвхөн хүний тусламжтайгаар л амьсгалж байгаад есөн өдрийн дараа үхсэн аж.