УДБЭТ улирлын шинэ тоглолтоо эхлүүлж байна. Уран бүтээлээс гадна тус театр тайзны хөшгөө ч шинэчилжээ. ОХУ, Монголын уран бүтээлчдийн хамтарсан “Мөнхийн нөхөрлөл” хэмээх тоглолтоор шинэ улирал эхэлнэ. Үүнтэй холбогдуулан УДБЭТ-ын уран сайхны удирдаач А.Дашпэлжээтэй ярилцлаа.
-УДБЭТ-ын шинэ улирлын тоглолтын талаар ярилцлагаа эхэлье?
-Шинэ улирлын тоглолтын бэлтгэл ажил эхэллээ. Дуучид, уран бүтээлчид бэлтгэлээ хангаж, сургуулилт хийж байна. Шинэ улиралд хэд хэдэн онцлог тоглолтууд бий. ОХУ-ын Большой театрын уран бүтээлчид ирж, “Мөнхийн нөхөрлөл” нэртэй хамтарсан тоглолт хийнэ.
Хөгжмийн зохиолчид нийтийн дууны ая зохиодог болсон байна
Өнгөрсөн жил бид “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо тус театрт тоглож байсан. 54 дэх улирлын албан ёсны нээлт “Жизель” балетаар эхэлж, Италийн удирдаач оролцох гэж байна. Итали бол сонгодог урлагийн орон. Тиймээс тус улсаас удирдаач ирж, манай уран бүтээлчидтэй хамтарна гэдэг бидний хувьд туршлага хуримтлуулах том боломж юм. Өнгөрсөн жил шинээр тавьсан Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурийг мөн тоглохоор зэхэж байгаа.
Түүнээс гадна манайх БНСУ-ын Тэжү хотын дуурийн театртай хамтран ажиллаад дөрвөн жил болж байгаа. Энэ хүрээнд гоцлол дуучид маань анх удаа тус улсад очиж Монголын сонгодог урлагийн сурталчилж байсан. Өнгөрсөн жил оркеструуд гала концертоо тавьсан бол өнөө жил найрал дуучид маань Тэжү хотын дуурийн театрын дөрвөн тоглолтод оролцох төлөвлөгөөтэй.
-Хүүхдийн хөгжмийн боловсролд зориулан тоглолт хийхээр зэхэж байгаа гэж дуулсан. Яг ямар уран бүтээлүүд байгаа вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ирэх арваннэгдүгээр сард “Хөхөө намжил” дуурийг хүүхэд багачууддаа зориулан тавихаар төлөвлөсөн. Хоёр долоо хоногт нэг удаа пүрэв гараг бүр хүүхдэд зориулсан тоглолтыг хийнэ. Гэхдээ аль болох бага, дунд ангийнханд зориулсан уран бүтээлүүд байх юм. Учир нь ахлах ангийнхан маань харьцангуй сонгодог урлагийг үзчихдэг. Тиймээс бага насны хүүхдүүдийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд сонгодог урлагийг таниулах зорилгоор энэ ажлыг эхлүүлж байна.
-Энэ улирлын тоглолтууд шинэчилсэн найруулгатай юу. Ер нь сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг Монголын үзэгчдэд зориулан шинээр найруулж болох уу?
-Тайз хувцасны элэгдэл зэргээс шалтгаалан шинэчлэл хийгддэг. “Кармен” дуурийг хоёр жилийн өмнө шинэчилж тавьсан. Мөн “Жизель” балетад өнгөрсөн жил зохих ёсны шинэчлэл хийсэн байх жишээтэй.
Урсгал шинэчлэлүүд хийгддэг болохоос томоохон шинэчлэлийг хамаагүй хийж боломгүй байдаг. Учир нь оюуны өмч гэдэг утгаар түрүүчийн тавьсан хүмүүсийн бүтээлийг ямар шалтгаанаар дахин найруулах хэрэгтэй зэргийг харгалзана. Үүнд тавилт хүрэхгүй байв уу, тайз нь муудсан уу зэргийг харгалзахаас биш шилдэг тавилтууд тэр хэвээр үргэлж явагдсаар л байна. “Травита” дуурийг гэхэд өнгөрсөн жил Солонгос найруулагчийн тавилтаар шинэчилсэн.
-Сонгодог урлаг хуучрахгүй нь мэдээж. Гэхдээ хүмүүс илүү шинэлэг зүйл хүсдэг шүү дээ?
-Үнэхээр он удаан жил болсон тавилтыг шинэчлэх шаардлага тулгардаг. Гэхдээ угаас сайн тавилттай бүтээлийг үзэхдээ хүн шинэчилж үү, үгүй юу гэдгийг нь хардаггүй.
Харин энэ удаа хэн дуулж, бүжиглэж, удирдаж байна, миний хайртай дүр яаж амилав гэдгийг сонсох гэж л ирдэг. Олон зуун жилийн турш шалгарсан сонгодог бүтээл гэдгийн утга учир үүнд л оршдог.
-УДБЭТ сүүлийн үед шинээр ямар уран бүтээл хийсэн бэ. Шинэ дуурь тавихад тулгардаг бэрхшээл юу байна вэ?
-Өнгөрсөн жил Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурийг шинээр тавьсан. Харин энэ жил шинэ бүтээл гарахгүй. Бид гаргахгүй байгаа юм биш. Гарах боломж нь алга л даа. Энэ нь туршлагатай хөгжмийн зохиолчид цөөрч байгаатай холбоотой. Хөгжмийн зохиолч Б.Шарав “Чингис хаан” дуурийг бичсэнээс хойш дээр дурдсан Ц.Нацагдоржийн бүтээл л гарлаа.
Өөр уран бүтээл гараагүй. Цаад шалтгаан нь авьяас дутсандаа биш. Зүгээр л хөгжмийн зохиолчид даацтай уран бүтээл туурвихгүй байна. Учир нь манайд оюуны бүтээлийн үнэлэмж доогуур байна шүү дээ. Бүхэл бүтэн дуурь бичих гэж тухайн хүн маш олон жилийн хүч хөдөлмөрөө зарцуулдаг. Гэтэл үүнийг нь зохих ёсоор үнэлдэггүй. Тиймээс л манай уран бүтээлчид мэрийхгүй байгаа юм. Бүтээл гарахгүй бол бид ямар ч аргагүй шүү дээ. Өнөөдөр хөгжмийн зохиолчид нийтийн дууны ая зохиодог болсон байна.
-Харин театрын уран бүтээлчид нэлээн залуужсан байх аа?
-Манай театрын уран бүтээлчид бүгд залуужсан. Нэг, хоёрдугаар үеийн уран бүтээлчид ихэнх нь тэтгэвэртээ гарчихлаа. Одоо гурав, дөрөвдүгээр үеийнхэн ид гарч ирж байна. Тиймдээ ч олон улсын уралдаануудад амжилттай оролцож, Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж байна шүү дээ. Энэ хүмүүсийн бүтээн туурвих үе нь яг одоо ирсэн байна.
Хүүхдүүдийн хөгжмийн боловсролыг дээшлүүлж, сонгодог урлагийг таниулна
Театрын ахмадууд гэвэл удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү бид гурав л байна. Бусад нь дан залуус. Ямарваа нэг уран бүтээлд ид цэцэглэдэг үе гэж бий. Ер нь уран бүтээлчдийн бүтээл туурвих цаг хугацаа их богино шүү дээ. Тэгээд л дараагийн үедээ зайгаа тавьж өгнө. Өөрийн чинь түрүүнд хэлснээр дандаа л гарч дуулаад байвал уйтгартай. Гэхдээ ид үедээ түүнийг сонсох гэж, үзэх гэж хүмүүс ирнэ шүү дээ.
-Танайх саяхан ТИКА-гийн тусламжаар тайзны зөөлөн хөшгөө шинэчилсэн шүү дээ. Энэ мэтчилэн шинэчлэх шаардлагатай олон зүйл байгаа байх?
-Манай театрын байранд ганц, хоёр удаа л засвар хийсэн. Аль 1950-иад оны барилга хуучирч, муудах нь аргагүй. Гэхдээ сайн барилга тулдаа тэсэж байна. Зөөлөн хөшгийг гаднын байгууллагын тусламжаар солилоо. Одоо тоног төхөөрөмжөөс өгсүүлээд хуучирч муудсан олон юм байна. Театрт мэдээж хөрөнгө мөнгө байхгүй. Өнөөдөр хасах тухай ярихаас нэмэх тухай юу ч яригдахгүй байна.
Тэгэхээр муу дээрээ муу, муухай дээрээ улцан байгаад байж болохгүй. Байгаагаа тордоод өөр сайн санааны байгууллагуудаас тусламж хүсэж байж ойр зуурын шинэчлэл хийх боломжтой. Тоног төхөөрөмжийн хувьд үнэхээр хоцрогдсон байна. Бас барилга маань муудчихлаа. Тиймээс театрт томоохон шинэчлэлийг заавал хийх цаг нь болсон. Тэр хүртэл галыг нь унтраачихгүй, голыг нь тасалчихгүй хүлээж суухаас өөр арга алга.
Б.Бямбасүрэн