БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяныг Солонгосын Цагаачлалын албанаас энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэл зургаан сарын хугацаатай явуулж байгаа юм.
Тэгвэл энэхүү аяны үргэлжлэх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна. Визний хугацаагаа хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх юм.
БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визний хугацаагаа хэтрүүлжээ. Энэхүү аян хэрэгжиж эхэлснээс хойш буюу наймдугаар сарын байдлаар 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо иржээ.