GoGo мэдээний агентлаг хөлбөмбөгийн “Хүрхрээ” дээд лигийг шууд дамжуулан хүргэж байгаатай холбоотой цуврал ярилцлага хүргэж байгаа билээ.
Энэ удаагийн зочин бол "Сэлэнгэ пресс" багийн хаалгач Юрагийн Сайнхүү.
-Таны хувьд тавдугаар сургуулийн төгсөгч. Бага тойруугийн хүүхдүүд тэр дундаа танай сургуулиас олон хөлбөмбөгч төрөн гарсан. Энэ нөлөөллөөр хөлбөмбөгчин болов уу?
-Тийм ээ. Миний хувьд 1999 оноос эхлэн хөлбөмбөг тоглосон. Тавдугаар сургуулийн сурагч байхдаа Шархүү багшийн шавь болж секцэнд орсон. Хамгийн анх футзалны тэмцээнд орж хүрэл медаль аваад 2000 онд мөнгөн медаль, 2001 онд алтан медаль авсан. Ингээд л дасгалжуулагчийн хараанд овоо өртөж сонирхогчийн багт шилжсэн. Улмаар футзалнаас гадна талбайд хөлбөмбөг тоглож эхэлсэн дээ.
-Монголын үе үеийн олон хөлбөмбөгчний алдар нэртэй үргэлж хамт дуурсагддаг Чүлтэмийн Шархүү гавьяатын хараанд хэрхэн өртөв?
-Шархүү багшийн шавь болох, шигшээ багт орно гэж аймаар юм болно. Өчнөөн хүүхдээс сонгон шалгаруулалт хийгээд. Нэг удаа тавдугаар сургуулийн нэг булангаас нөгөө хүртэл нь уралдуулаад аль түрүүлснийг нь авна гээд. Тэгээд л уралдаад түрүүлснээр миний хувьд шигшээ багийн босго анх давсан. Хэрвээ тэр үед түрүүлээгүй бол би хөлбөмбөг тоглоо ч үү бүү мэд.
-Хөлбөмбөгчдийн хүсэн хүлээсэн лигийн анхны тоглолтоо хэрхэн хийж байв?
-2002 оноос “Сэлэнгэ пресс” багтайгаа сонирхогчдын улсын аваргад оролцож эхэлсэн. Тэгээд 2004 онд “Өдрийн од” дээд багт ах нартайгаа нийлж лигийн анхны тоглолтондоо оролцож байлаа. Харамсалтай нь нэг улирал тоглочихоод гарахаас өөр аргагүй болсон юм.
-Ямар шалтгаанаар?
-Тэр үед хөлбөмбөгийн хажуугаар гандбол тоглодог байсан. Гандболын олон улсын тэмцээнд явах болчихоод хөлбөмбөгийн лигийг түр завсарласан. Ингээд 2005 оноос “Хангарьд” багтай албан ёсны гэрээ хийж 2007 он хүртэл тоглож лигийн хоёр удаагийн мөнгөн медаль хүртсэн. 2008 оноос “Сэлэнгэ пресс” багтаа эргэн нэгдэж өнөөдрийг хүртэл тоглож байна. Дунд нь 2007 онд Солонгос улсад нэг жил ажиллаж амьдраад буцаж ирсэн. Франц улсад 2013-2014 онд амьдраад эх орондоо ирсэн юм.
-Франц улсад оччихоод өөртөө боломж хайж хөлбөмбөгийн клубээр нь явж үзэв үү?
-Хөлбөмбөгийн оронд очсон болохоор өөртөө мэдээж боломж хайсан. Манай багийн довтлогч, хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Төгсбаяртай хамт явсан. Ажлынхаа хажуугаар хөлбөмбөгийн клубүүдтэй уулзаад шалгуулах гэхээр маш их дараалалтай хугацаа шаарддаг юм билээ. Дараа улиралд шалгалт авна, сонгон шалгаруулалт хийх товоо зарлана гээд л. Нэг бөмбөг авчихаад хоёулаа талбайд очоод бэлтгэлээ хийгээд л таслахгүй байдаг байсан.
-Гандболоор хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ. Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан гэж сонссон?
-2004 оноос гандболоор хичээллэж улсын шигшээ багт багтсан. 2010 онд Гуанжоугийн Азийн наадмаас эхлээд хэд, хэдэн олон улсын тэмцээнд оролцсон. Би анх гандболын шигшээ багийн хаалгач байсан. Гандболын хаалгач болохоороо унадаггүй хаадаг онцлогтой. Сонирхогчийн хөлбөмбөгийн улсын аваргад хаалгач хийсэн чинь ерөөсөө унадаггүй. Тэрнээсээ болоод гоол алдаад Шархүү багшаараа сайн загнуулж билээ.
-Хөлбөмбөгөөр анх хичээллэж эхлэхдээ аль байрлалд тоглож байв?
-Шархүү багшийн шалгуурт тэнцсэний дараа гурван номерын хувцас надад өмсүүлсэн юм. Манай тавдугаар сургуулийн зааланд өсвөрийн УАШТ болдог байсан. Нэг удаа тэмцээн болж байтал манай багийн хаалгач гоол алдаад болдоггүй.
Шархүү багш “Хаах хүн байна уу” гэтэл би яагаад ч юм гараа өргөчихсөн. Тэгээд хаалга манахдаа тэр өдөр нэг ч гоол алдаагүй. Маргааш нь ирээд гурван номерын хувцсаа өмсөх гэтэл багш чи хаалганд зогс гэсэн. Тэгээд л тэр чигээрээ хаалгач болчихсон.
-Монгол Улсын шигшээ багийн хаалгыг манах нэр хүндтэй үүргийг хэзээнээс хүлээв?
-2007 онд Макао улсад Зүүн Азийн тэмцээнд оролцохоор шигшээ багт хаалгачаар анх дуудагдсан. Хаалгачаар талийгаач Насанжаргал ахтай хамт явж байсан. Макаогийн багтай 1:1-ээр тэнцээд. Гуамын багийг хожоод их л баяртай эх орондоо ирсэн дээ.
-Ю.Сайнхүүгийн хувьд биерхүү, өндөр болохоор бусад хаалгачдаас давуу тал бас байдаг?
-Сүүлийн үеийн хаалгач нар биерхүү болж байна. Багуудад хаалгач олон болж байна. Өмнө нь багт хаалгач хийх хүн олддоггүй байсан. Хүүхэд, залуучууд довтлогч болохыг л илүүд үзнэ. Монгол Улсын шигшээ багт хүртэл хаалгач сонголттой болчихсон. Залуу сайн хүүхдүүд гарч ирж байгаад баяртай байгаа.
-Харамсалтайгаар алдсан мартагддаггүй гоол бий юу?
-Өнгөрсөн жилийн "Хүрхрээ" дээд лигийн хамгийн сүүлийн тоглолтод байрлалын алдаа гарахад би гоол алдчихсан. "Хангарьд" багтай тоглож байхад бөмбөг хүрээд ирэхэд гэдсээрээ авах гэж байгаад алдаа гаргасан.
Үүнээс болоод манай баг мөнгөн медаль авах боломжоо алдаж хүрэл медаль болж хувирсан. Нэг ёсондоо медалийн өнгөө дагаад шагналын санд өөрчлөлт орж 10 сая төгрөг алдчихсан. Хүрхрээ дээд лигийн гоол алдахад л 1 0сая төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн үг л дээ.
-Энэ жилийн “Хүрхрээ” дээд лигийн ширүүхэн өрсөлдөөнийг дүгнээд хэлбэл?
-Өмнө нь дээд лигт түрүүлэхэд 3 сая төгрөг, 5 сая төгрөг л авдаг байсан. МХБХ-ны удирдлага солигдохдоо зэрэгцэн дээд лиг “Хүрхрээ” болон өөрчлөгдөж маш их шинэчлэл хийсэн. Шагналын сан 100 сая төгрөг боллоо.
Үүнийгээ дагаад багуудын өрсөлдөөн сайжирч ур чадвартай чанартай тамирчид олон төрөн гарч ирж байна. Энэ жилий "Хүрхрээ" дээд лиг тойргийн журмаар явагдаж байгаа нь бүр өрсөлдөөнтэй боллоо.
Багууд алт, мөнгө, хүрэл медалиас гадна эзэлсэн байраар баг бүр мөнгөн шагналтай учраас өрсөлдөөнтэй болсон. Хөлбөмбөгчин хүний хувьд спортынхоо ирээдүйг өөдрөгөөр харж байгаа. Шигшээ баг улам залуужиж чадварлаг болж байна. Шинэ удирдлагууд сар улирал бүр олон тэмцээн зохион байгуулж байна.
-"Сэлэнгэ пресс" багийн онцлог давуу талыг тодотговол?
-Манай багийн давуу тал гэвэл 50-иас дээш хувь нь тавдугаар сургуулийнх. Легионерууд маш сайн байгаа. Манай баг өнгөрсөн жил дээд лигт түрүүлэх боломжтой байсан. Ганц хоёр тоглолтод алдаа гаргаснаар алт, мөнгөн медалиас доошилж хүрэл медаль хүртсэн.
Энэ жил амжилтаа ахиулах гээд л бэлтгэл сургуулилтаа хийсэн. Өрсөлдөөн их байна. Хүрэл медалийн төлөө өрсөлдөж буй 4-5 баг оноо ойролцоо явж байгаа нь "Хүрхрээ" дээд лигийн чансааг тодорхойлох байх.