"Рио-2016" паралимпийн наадамд амжилттай оролцсон жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн төрлөөр анх удаа оролцсон Э.Содномпилжээ нар өнөө шөнө 01.00 цагийн үед эх орондоо ирлээ.
Бразилийн Рио де Жанейро хотноо болсон паралимпийн XV наадам наадамд манай улсын найман тамирчин оролцсоноос жүдо бөхийн 60 кг-ийн жинд Б.Ууганхүү хүрэл медаль, пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88 кг-ийн жинд Э.Содномпилжээ хүрэл медаль тус тус хүртсэн.
Паралимпоос анх удаа медаль хүртсэн түүхэн амжилтын эздийг угтан авахаар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд гэр бүлийнхэн нь, Монголын паралимпийн хороо, “Сүлд” спорт хороо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Жүдо, хүндийг өргөлт, байт харваа, хонхот бөмбөг, суугаа волейболын холбооны төлөөлөгчид, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, найз нөхөд нь угтан авч, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү өргөн барьж чин сэтгэлийн баяр хүргэлээ.