Та “цагны” гэх тодотголтой хавтгай зай хоолойд нь тээглэсэн бяцхан хүүхдийн рентгэн зургийг харж байна.
Энэ л шалтгаанаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бага насны хүүхдүүд цөөнгүй ханддаг байна.
Эмч нарын ярьж буйгаар ихэвчлэн бага насныхан энэ шалтгаанаар ирдэг бөгөөд ихэнхдээ хавтгай зай, зоос, тэмдэг гээд амандаа хийж болох бүх л зүйлийг залгисан байдаг аж.
Тоглоом, цаг, бага хэмжээний гар чийдэнд хийдэг бичил хавтгай зай болон томчуудын бөгж зэрэг нь хүүхдийн улаан хоолой, ходоодонд ямар хор уршигтай байдаг талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн дурангийн эмч Г.Отгонсүрэнгээс тодруулсныг дараа нь хүргэх болно.
Дээрх зургуудад 10 гаруй жилийн турш ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн дурангаар авсан хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд тээглэсэн эд зүйлс харагдаж байна.
Сайн ажиглах юм бол хавтгай зай, зоосон мөнгө, товч, түлхүүр, энгэрийн тэмдэг, үсний зүүлт, ээмэг гээд залгих боломжтой бүх л зүйл байх юм.
Хүүхдийн хоолой, ходоодонд тээглэсэн энэ олон зүйлсийг мэс хүргэлгүй тус эмнэлгийн эмч, сувилагчид зөвхөн дурангаар авсан гэхээр бахархмаар байгаа биз.
Эцэг эхчүүд бяцхан үрсийнхээ харах нүд, сарвайх гараас дээрх зүйлсийг холдуулах хэрэгтэйг сануулах шаардлагагүйгээр ойлгосон байх аа.
Г.ОТГОНСҮРЭН: УЛААН ХООЛОЙД ТЭЭГЛЭСЭН БӨГЖ НЬ ШАРХ ҮҮСГЭЖ ЦУСАНД ХАЛДВАР ОРУУЛАХ АЮУЛТАЙ
Хүүхдийн хоолой болоод ходоодонд тээглэсэн, орсон гадны биет болгон л аюултай. Гэхдээ амь насанд хамгийн хортой нөлөө үзүүлж болзошгүй нь хавтгай зай, бөгж байдаг талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн дурангийн эмч Г.Отгонсүрэн ярьсан юм.
-Та бөгж нь хүүхдийн хоолойд тээглэсэн тохиолдолд маш аюултай байдаг талаар ярьж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?
- Эцэг эхийн хараа хяналт, халамжгүй байдлаас хүүхэд элдэв зүйл залгих тохиолдол цөөнгүй гарч байна. Зарим нь хүүхэд хахсаны дараа амьсгал нь чөлөөтэй байвал санаа нь амраад л орхичихдог. Гэтэл төвөнх дээр тээглэсэн зүйлс нь гараад улаан хоолой руу орсныг тэр бүр мэддэггүй. Энэ тохиолдолд бөгж зэрэг нь дундаа нүхтэй болохоор хоол хүнс саадгүй нэвтэрч байдаг. Гэтэл тээглэсэн зүйл улаан хоолойн ханаар цусыг нь гүйлгэхгүй дарчихдаг учраас холголт үүсгэж улмаар шархлуулна. Шарх үүснэ гэдэг нь судасны хананы бүрэн бүтэн байдал алдагдана гэсэн үг. Тэрхүү хоолой нимгэн учраас амархан цоордог байна. Энэ нь маш аюултай. Улаан хоолойг голтын эрхтэн гэдэг. Голтын идээт үрэвсэл бол маш аюултай өвчин. Энэ нь цусанд халдвар орох эрсдэл бий болгож гол судас, зүрх, уушгинд халдварлаж амь насаа алдах аюул учруулна.
-Тэгвэл хавтгай зайны хувьд хүүхдэд ямар хор хөнөөлтэй вэ?
-Бага насны хоёр ч хүүхэд баттерэй залгисан тохиолдол гарсан. Эцэг эхчүүд нь залгисныг нь ч мэдээгүй бөгөөд ой гарантай хүүхэд нь хоолоо идэж байхдаа бөөлжиж эхэлсэн тэр л үед цочроо авч эмнэлэгт хандсан байна. Зайн дотор химийн түлэгч бодисууд агуулагдсан байдаг бөгөөд залгисан тохиолдолд улаан хоолойн ханыг үрэвсүүлж, шархлуулаад хоол идэхэд өвдөлт өгч, халууруулж эхэлдэг байна. Яг л ийм шинж тэмдэг хүүхдүүдэд илэрсэн аж. Хэрэв онош нь тогтоогдохгүй, энэ байдал цааш үргэлжилсэн бол цагаан болон улаан хоолой нь түлэгдэн нэвт цоорох байсан. Тэдгээр хүүхэд маш олон хагалгааг давж байж эмнэлгээс гарсан. Зарим хүүхэд энэ шалтгааны түлэгдлээс болоод улаан хоолойгоо солиулахад хүрдэг. Бүдүүн гэдэснээс нь авч улаан хоолой солих энэ хагалгааг манайхан амжилттай хийгээд их олон жил болж байна.
-Энэ эрсдэлээс хэрхэн сэргийлэх ёстой вэ?
-Ер нь бага гэлтгүй том ангийн хүүхдүүд ч хахчихсан ирдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь амандаа элдэв зүйл хийж болохгүйг зааж өгөх хэрэгтэй. Хүүхэд хорвоотой танилцах үедээ амаараа л бүхнийг мэдэрч байдаг. Тэр рефлексийг нас ахих тусам болиулах хэрэгтэй.
-Өсвөр насныхан амиа хорлох сэдлээр зүү, сахлын хутга залгих тохиолдол цөөнгүй байдаг гэсэн?
-Тийм ээ. Өсвөр үеийнхэн хайр дурлал, үе тэнгийхний дарамт шахалт, гэр бүлийн байдлаас болоод асуудлыг буруугаар шийдвэрлэн амиа хорлох зорилгоор зүү залгих тохиолдол ирдэг. Энэ нь хүүхдэд эцэг эх, дотны хүмүүсээс нь ирэх хайр халамж дутаж байгаагийн л шинж гэж тодорхойлно.
ХАВТГАЙ ЗАЙ НЬ ЧИЙГТЭЙ ОРЧИНД ИДЭВХЖДЭГ УЧИР УЛААН ХООЛОЙ, ХОДООДЫГ ТҮЛЖ ӨВЧЛҮҮЛДЭГ БАЙНА
Хавтгай зай нь химийн түлэгч, хүчиллэг бодисууд агуулж чийгтэй орчинд идэвхжиж байдаг тул хүний биед ормогцоо улаан хоолой, ходоодны хананд наалдан түлж эхэлдэг байна.
Үүний улмаас ходоод гэдэсний ханыг түлж цоолох хүртэл аюул учруулдаг аж. Эхэн үедээ хүүхдэд ямар нэгэн зовиур илрэхгүй бөгөөд эд эрхтнийг өвчлүүлж эхэлмэгц бөөлжих, хоолны дуршил буурах, ядрах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Энэ талаар маш ойлгомжтой дүрсэлсэн дараах видеог үзээрэй. Хүний биед нэвтэрсэн зай ямар урвалыг өгдөг бол?
Хүүхдийн амь насанд энэ мэт заналхийлдэг учраас зай ашигладаг хүүхдийн тоглоомыг тусгай эрэг шургаар бэхэлсэн байдаг аж.
Харин сүүлийн үед урд хөршөөс импортолж буй тоглоомууд энэ шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байгаа нь дээрх эрсдэлийг үүсгэж байгаа юм.
ХҮҮХЭД ТАНЬ ЭЛДЭВ ЗҮЙЛД ХАХВАЛ ДАРААХ АРГУУДЫГ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Хүүхэд хахах нь маш хурдан хугацаанд болж өнгөрдөг төдийгүй амиа алдах эрсдэлтэй тул эмнэлгийн тусламжид найдалтгүй юм. Иймийн тулд дараах аргыг яаралтай хийх хэрэгтэй.