Дотоодод үйлдвэрлэж тарьж, ургуулсан хүнсний бүтээгдэхүүний “Ургацын далай 2016” үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд болж байна. Үзэсгэлэнд 21 аймгийн 100 орчим аж ахуйн нэгж өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, боловсруулсан зөгийн бал, чанамал зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулж байгаа ажээ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ ирэх аравдугаар сарын тавны өдөр хүртэл үргэлжилнэ. Харин Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд нэмэгдэл үнэгүйгээр хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг “Мишээл экспо” төвд амжилттай зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаанд оролцсон аж ахуйн нэгж болон хувь хүмүүс 800 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. 11 дэх жилдээ зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд 17 аймгийн 100 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 306 ногоочин 933 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцжээ.
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос "Шилдэг бүтээгдэхүүн"-ээр “Өгөөж Чихэр, боов” ХХК-ийн “Шидэт бренд”, "Импортыг орлосон шилдэг бүтээгдэхүүн"-ээр "Өв, сүү хоршоо”-ны “Yak Cheddar" сарлагийн сүүгээр хийсэн бяслаг, “Дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн шилдэг хүнс”-ээр "Мах импекс" компанийн "Үхрийн хатаасан мах", "Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн Хүнс үйлдвэрлэгч"-ээр “Жүр үр” ХХК, "Дэвшилтэт савлагаатай хүнс"-ээр "Мах импекс"-ийн "Берлин" хиам зэрэг олон бүтээгдэхүүн "Шилдэг"-ээр шалгарсан байна.
Н.Болор-Эрдэнэ