БХИС-ийн түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус сургуулийг төгссөн, ажиллаж байсан төрийн түшээд, бизнесмен, ажил хэрэгч эрхмүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.
Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Батлан хамгаалахын сайд асан М.Сономпил, Ш.Түвдэндорж нарын тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл төрөлх сургуульдаа хүрэлцэн ирж, Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ сургуулийнхаа өнөөгийн удирдлага, хамт олонтой уулзсан байна.
Тус сургуулийн 1989 оны төгсөгч, шадар сайд У.Хүрэлсүх сургуулийнхаа үе үеийн төгсөгчдөдөө баярын мэнд хүргээд, "Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа насаараа үнэнч байж, эр хүн шиг эр хүн болгож төлөвшүүлсэн сургуульдаа үргэлж талархаж явдаг" хэмээн хэлсэн үгэндээ дурдсан юм.