Гишүүдийнхээ харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлэх үндсэн зорилготой, 90 гаруй жилийн түүхтэй Тоасмастерс Интернэшнл нь өдгөө 142 улсад 15,900 клуб, 345,000-н гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийд нэр хүндтэй олон улсын боловсролын байгууллага юм. AT&T, Bank of America, Chevron, eBay, Google, Microsoft гэх мэт байгууллагууд Тоастмастерсийн клубийг дэргэдээ байгуулж, ажилтнуудаа манлайллын болон харилцааны чадварт сургаж, улмаар ажлын байр дахь бүтээмжийг эрс сайжруулдаг.
Тоастмастерс Монгол үндэсний байгууллага нь 2010 онд үүсгэн байгуулагдсан ба одоогоор Эрдэнэт УБҮ, MCS APB Brewery, Англи хэлний академи, Wagner Asia зэрэг байгууллагуудтай хамтран амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид Тоастмастерс Монгол үндэсний байгууллагын тэргүүн, Англи хэлний академийн захирал, доктор, дэд профессор З.Ганчимэгтэй ярилцлаа.
-Монголд Тоастмастерсийн тухай мэдэхгүй олон хүн байдаг. Юуны өмнө энэ байгууллагынхаа тухай танилцуулаач?
-Тоастмастер интернейшнл байгууллага нь 1924 онд Америкт байгуулагдсан. Тоастмастер гэдэг нь Монголчуудынхаар бол найр хөгжөөдөг хүн буюу найрын дуугараач гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дунд яриа хөөрөө сайтай, олныг хөгжөөдөг, уран илтгэх авьяастай хүнийг хэлнэ. Тоастмастер нь залуусын харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлэх, зөв харилцаатай, зөв хүмүүсийг бий болгох үндсэн зорилготой байгууллага юм. Товчхондоо, 90 гаруй жилийн түүхтэй боловсролын брэнд байгууллага гэж ойлгож болно.
-Энэ байгууллагын гишүүн болоход ямар шалгууртай вэ? Гишүүн болсны ач холбогдол?
-18-аас дээш насны бүх хүмүүст нээлттэй. Тоастмастер нь олон нийтэд нээлттэй, мөн байгууллагын дэргэд буюу хаалттай гэсэн хоёр төрөлтэй. Монголд одоогийн байдлаар дөрвөн байгууллагын дэргэдэх, хоёр олон нийтэд нээлттэй клуб идэвхтэй ажиллаж байна. Үр өгөөжийн хувьд, мэдээж англи хэлний мэдлэг сайжирна, боловсрол дээшилнэ мөн хувь хүнийхээ хувьд хөгжинө. Эндээс сурсан зүйлээ ашиглаж чадвал ажил, амьдралын бүх талбарт амжилттай байхаас гадна өөрийгөө нээх том боломжтой. Наад зах нь бидэнтэй нэгдсэнээр танилын хүрээгээ тэлж, цэгцтэй сэтгэх, ярих мөн өөртөө итгэлтэй нэмэгдэх зэрэг олон талаараа хөгждөг. Манай гишүүдэд харилцааны болон чадварлаг манлайлагчийн гарын авлага Америкаас ирдэг.
Тоастмастер нь залуусын харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлэх, зөв харилцаатай, зөв хүмүүсийг бий болгох үндсэн зорилготой байгууллага юм. Товчхондоо, 90 гаруй жилийн түүхтэй боловсролын брэнд байгууллага гэж ойлгож болно.
-Илтгэл болон сургалтууд бүгд англи хэл дээр явагддаг уу?
-Одоогийн байдлаар ихэнх клубийн үйл ажиллагаа англи хэлээр явагддаг учраас дундаас доош төвшинтэй хүнд бүрэн ойлгож оролцоход бага зэргийн хүндрэл учирч магадгүй юм. Шинэ гишүүдийнхээ сургалтыг монгол хэлээр хийдэг. Ер нь ямар ч хэл дээр клуб байгуулж болно.
-Манлайлал, хувь хүний хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага байдаг. Тэднээс Тоастмастер юугаараа ялгарах вэ?
-90 гаруй жилийн түүхтэй брэнд болсон 345 мянган гишүүнтэй байгууллага болохоор шалгарсан сургалтын болон цогц үнэлгээний тогтолцоотой тул харьцуулшгүй гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл цогц хөтөлбөрийг санал болгодог боловсролын төрийн бус байгууллага юм. Хамгийн гол нь хийнгээ суралцах арга. Манлайлал, хувь хүний хөгжлийн тухай олон ном уншиж, онол судалсан ч амьдрал дээр хүн удирдаж, ажил зохион байгуулж, алдаж, онож байж л лидер болон төлөвшинө шүү дээ. Клубийн зохион байгуулалт ч гэсэн компанийн бүтэцтэй төстэй. Ерөнхийлөгч, Боловсрол, Гишүүнчлэл, Олон нийтийн харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч, санхүүч, нарийн бичгийн дарга, зохион байгуулагч гэсэн албан тушаал байдаг. Сайн манлайлагч байхын тулд хамгийн түрүүнд маш сайн харилцааны чадвартай байх нь чухал. Бусдыг анхааралтай сонсоно, үүрэг даалгавар оновчтой хуваарилна, үнэн зөв үнэлгээ дүгнэлт өгнө, бусдыгаа итгүүлэн үнэмшүүлнэ, урамшуулна гээд олон олон чадварт хийнгээ суралцдаг юм.
-Та Монгол дахь байгууллагын анхны ерөнхийлөгч ба үүсгэн байгуулагч гэлээ. Хэдэн онд байгуулагдаж байсан бэ? Ерөнхийлөгчөө хэрхэн сонгодог вэ?
-Анх 2006 онд энэ байгууллагын тухай мэдэж судлаад 2010 онд шавь нартайгаа нийлэн 20 гишүүнтэйгээр байгуулж байсан. Хөл дээр нь босгохын тулд бүтэн нэг жил хамаг ажлаа хойш тавиад бүх цаг заваа зориулж байлаа. Өдгөө зургаан клубийн 200-аад гишүүнтэй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч зэрэг хүмүүс бүгд мөрийн хөтөлбөрөө боловсруулан шударга сонгуулиар өрсөлдөн сонгогддог. Ингэж өрсөлдөж гарч ирж байж хүмүүсийг удирдаж сурдаг. Тоастмастерс байгууллагад ямарваа нэг ялгаварлан гадуурхал, шашин, улс төрийн намын оролцоо байдаггүй онцлогтой.
-Олон оронд салбартай гэлээ. Манай улс хэр амжилттай байгаа вэ?
-Байгуулагдаад удаагүй гэхэд чамгүй амжилттай явж байна. Төв байгууллагаас сар болгон гишүүддээ зориулж олон улсын хэмжээний сэтгүүл гаргадаг. Тэр сэтгүүлд Монгол дахь тоастмастеруудын тухай нийтлэгдсэн. Бидний талаар ойлголт багатай байсан ч Монгол залуучуудын манлайлал болоод англи хэлийг сурах эрмэлзлийг олон улсад хүргэж чадлаа. Бид 2015 оны аравдугаар сард “TOGETHER WE ACHIEVE” уриан дор анхдугаар чуулганаа Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан. Чуулганы гол зорилго нь Монгол дахь Тоастмастерсийн ирээдүйн хөгжил, стратеги төлөвлөлтийг хэлэлцэх, харилцааны болон манлайллын сургалт явуулах, олон нийтэд тус байгууллагын үйл ажиллагааг таниулах улмаар монголчууд дэлхийн тавцанд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах байсан. Энэ зорилгодоо бид амжилттай хүрсэн.
Чуулганы үеэр Тоастмастерс Интернешнл олон улсын байгууллагын Сингапурын 80 дугаар Бүсийн 2014-2015 оны Захирагч, Хууль зүй, бизнесийн удирдлагын магистр, банк санхүүгийн салбарт 45 жил ажилласан туршлагатай, гарамгай илтгэгч, зөвлөх багш ноён Чью Бан Сенг уригдан ирж, сургалтыг удирдан явуулсан. Мөн Тоастмастерсийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, Үндэсний аваргаар Төмөрхуяг овогтой Баярмаа тодорсон.
Мөн энэ жилийн гуравдугаар сарын 15-нд Дэлхийн илтгэлийн өдрийг анх удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний тэнхимд амжилттай зохион байгуулж, 28 хүн англи хэл дээр илтгэл тавьж, дэлхий даяар RINGS TV-ээр шууд дамжуулсан.
-Таны хувьд энэ жил АНУ-д зохион байгуулагдсан Олон улсын чуулганы үеэр нэр хүндтэй шагнал авсан гэсэн?
-Дэлхийн 2000 гаруй шилдэг манлайлагч, алдарт илтгэгч нар АНУ-ын Вашингтон хотноо хуран чуулсан тайзан дээр анх удаагаа Монгол Улсынхаа нэрийг гаргаж, тугаа барьсаар хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох "Олон улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал"-ыг гардан авах том хувь тохиосон. Үнэхээр Тоастмастерс хэмээх энэ хувь хүний хөгжлийн төлөө байгууллага Монголын минь байгууллага, их сургууль, сум дүүрэг болгонд байгуулагдаж, Монгол хүн бүр маш сайн харилцагч, англи хэлний өндөр мэдлэгтэй манлайлагч болон төлөвшихөд нь тусалж чадна гэдэгт би итгэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол хүн өрсөлдөх мөч тун удахгүй гэж харж байна.
-Албан байгууллагууд дэргэдээ Тоастмастерсийн клуб байгуулахын ашиг тус юу вэ?
-Тухайн байгууллагын амжилт бол ажиллагсад нь өөр хоорондоо болон харилцагчидтайгаа хэр сайн харилцаж чадахаас ихээхэн шалтгаалдаг. Сунжирсан үр дүнгүй хурал, ашиггүй цаг авсан гэрээ хэлцэл ямар их зардал, хугацаа авдгийг бид бүгд мэднэ шүү дээ.
Харилцааны өндөр чадвартай байна гэдэг нь сайн манлайлагч болохын салшгүй нэг хэсэг. Үүнд л Тоастмастерс туслах юм. Бие биенээ дэмжсэн халуун дулаан уур амьсгалтай орчинд ажилтнууд долоо хоногт нэг удаа хуралдаж, дэлхийд шалгарсан Тоастмастерсийн брэнд дэг, аргачлал, хөтөлбөрийн дагуу харилцааны болон манлайллын чадвараа сайжруулна гэдэг маш бага зардлаар асар их үр дүн авчрах боломж юм. Тоастмастерсийн боловсролын хөтөлбөр нь ажилтнуудад бусдыг анхааралтай сонсох, илүү сайн борлуулалтын презентаци тавих, бүтээлч баг хамт олныг зохион байгуулах, оновчтой үнэлэлт дүгнэлт өгөх, санаагаа товч тодорхой, цагтаа багтаан илэрхийлэх, хурал зөвлөгөөнийг үр дүнтэй явуулах зэрэг олон ур чадварт суралцуулдаг. AT&T, Bank of America, Chevron, eBay, Google, Microsoft гэх мэт 6000 гаруй томоохон байгууллагууд Тоастмастерсийн клубийг дэргэдээ байгуулж, ажилтнуудаа манлайллын болон харилцааны чадварт сургаж, улмаар ажлын байр дахь бүтээмжийг эрс сайжруулж буй туршлага байна. Монголд одоогоор Эрдэнэт УБҮ, MCS APB Brewery, Англи хэлний академи, Wagner Asia зэрэг байгууллагуудтай хамтран Тоастмастерсийн клубууд амжилттай үйл ажиллагаа явуулж байна.
-Танай байгууллагын ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажил?
-Аравдугаар сарын 13-ны өдөр The First National Toastmasters Table Topics Centest - Mongolia 2016 буюу Тоастмастерсийн бэлтгэлгүй илтгэлийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар бэлдэж байна. Уг тэмцээн нь англи хэл дээр зохион байгуулагдах бөгөөд оролцогчид нь 1-2 минутын хугацаанд тухайн өгөгдсөн сэдвээр ямар ч бэлтгэлгүйгээр шууд илтгэл тавих юм. Хувь хүний чансаа, чадвар сорьсон тэмцээн болно.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд болон танай Тоастмастерсчуудад амжилт хүсье.