МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Зөвлөлийнхөн энэ сарын 14-нд УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзсан юм. УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Б.Ундраа, Д.Сарангэрэл З.Нарантуяа нар уулзалтад оролцжээ. Энэ уулзалтаас гарсан саналыг нэгтгэн, УИХ-ын эмэгтэй 13 гишүүнд хүргүүлснийг та бүхэнд хүргэж байна.
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН ТУХАЙ
Төрийн худалдан авалтын үйл ажиллагаа нийгмийн асуудлуудыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг бий болгон, шударга, ил тод байх ёстой. Харамсалтай нь манайд олон жил “Тендер” гэсэн нэр томъёоны дор бульхай их явагдаж ирснээс гадна тендерт эмэгтэй бизнэс эрхлэгчдийн оролцоо тун бага байна.
Хадгаламж зээлийн хоршоо, ломбардee; зээлийн хүүг 8-10 хувь гэж амандаа орсон тоо хэлж, мөнгө угааж байна.
Гэтэл эмэгтэй бизнэс эрхлэгчид годуу ЖДҮ эрхэлж, ажлын байрыг бий болгож, олон өрх айлын амьдралыг үүрч явдаг. Эдийн засгийн хямрал гүнзгийрсэн энэ үед эмэгтэй бизнес эрхлэгч бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төр, засгаас бодлогоор дэмжиж:
-Төрийн худалдан авалтад эмэгтэй бизнес эрхлэгч квот бий болгох,
-ЖДҮ-дээ дэмжих зорилгоор төрийн болон хувийн томоохон ААН, компаниуд кластерийн системээр ажиллаж өөрсдийн үйлдвэрийн туслах материал болон дагалдах хэрэгслийг импортоор оруулж ирэх биш,
-ЖДҮ-ээс авах үйл ажиллагааг төр, засгаас хөхүүлэн дэмжих бодлого хэрэгжүүлвэл хамтдаа хямралыг давж, хөгжих том алхам болно.
Жишээ нь, БНСУ-ын хөгжлийн туршлагаас харахад эмэгтэй бизнес эрхлэгчдийн нийт бүтээгдэхүүний таван хувийг аль ч түвшинд жил бүр ямар ч тендергүйгээр худалдан авдаг байна. Мөн АНУ-д 1994 онд төрийн худалдан авалтын таван хувийг жил бүр эмэгтэй бизнес эрхлэгчдээс авахаар тогтоосон байна.
ХЯМРАЛААС ШАЛТГААЛСАН ЗЭЭЛИЙН ЭРСДЛҮҮДИЙГ ЗОХИЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Өнгөрсөн хугацаанд бид дор бүрнээ ажлын байртай, эргэлтийн хөрөнгөтэй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй, мэргэшсэн ажилчидтай болсон. Гэтэл өард түмний худалдан авалт зогсож, хэрэглээгээ хумьж, эдийн засгийн гүн хямралд орлоо.
Энэ тохиолдолд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь борлогдохгүй, цалингаа тавьж чадахгүй, эцэст нь зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүйд хүрээд байна. Бизнес эрхлэгч, ААН, ард түмний буруугаас болоогүй. Эдийн засгийн хямралаас болж банкны харилцагч нар зээлээ төлөх санхүүгийн боломж хумигдах, муу зээлийн тоонд орж хохироход хүрээд байна.
Иймд, төр засаг, Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж , хямралын үеийн гэрээ, зөөлөн бодлого, стратеги төлөвлөгөөг боловсруулж ажиллах, шаардлагатай байна. Үүнд:
•Төв банк бодлогын хүүгээ бууруулах,
•Арилжааны банкууд зээлийн хугацааг уртасгах, хямрал дуустал уян хатан бодлого явуулах,
•Муу зээлийн ангилалд оруулахаас нэг удаагийн хөнгөлөлт үзүүлэн, Монгол банкны зүгээс бодлогоор дэмжиж арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлэх.
Хоёрт, хадгаламж зээлийн хоршоо болон ломбардуудын хүүг хязгаарлах хэрэгтэй байна. Nргэд Хадгаламж зээлийн хоршоо, ломбардаар амьжиргаагаа залгуулж байгаа нь нууц биш гашуун үнэн юм. Гэтэл тэд зээлийн хүүг 8-10 хувь гэж амандаа орсон тоо хэлж, мөнгө угааж байна. Цалингаа авч чадахгүй хүүхдүүдээ тэжээх гэсэн олон эмэгтэй ээмэг бөгжөө ломбарданд алдаж байна.
Ийм учраас СЗХ, Монголбанкнаас Хадгаламж зээлийн хоршоо, ломбардуудын хүүгийн нэгдсэн бодлогыг баримталж, хүүг хязгаарлах шаардлагатай байна.
ХАА-Н БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
Төр, засгаас зохион байгуулсан ХАА-н бирж гэдэг байгууллага үндэсний үйлдвэрлэгчдэд улам дарамт болж байна. Тэдэнд 0,5-1 хувийн татвар төлж байгаа нь хэний халаасанд орж байгаа нь мэдэгдэхгүй алга болдог. Тэнд биржийн үйл ажиллагаа огт явагддаггүй. Учир нь тэнд худалдан авагч байхгүй, татвар бүртгүүлсэн байгууллага өөрөө худалдан авагчаа олох хэрэгтэй болдог. Бидэнд ХАА-н бирж огт хэрэггүй учраас татан буулгах шаардлагатай.
Ноосны урамшуулал гэх нэрийн дор 32 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байгаагаа зогсоомоор байна.
Мөн жил болгон ноосны урамшуулал гэх нэрийн дор 32 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байгаагаа зогсоомоор байна. Монгол орны валют олж, эдийн засгаа сэргээх нэг салбар бол яах аргагүй ноос ноолуурын салбар юм.
Манай улс жилд 8000 тн түүхий ноолуур бэлтгэдэг. Уг ноолуурыг дотоодын үйлдвэрлэгч нар худалдан авч, нэмүү өртөг шингээн экспортолвол Монгол Улсыг хөгжлийн шинэ шатанд гаргах валют урсан орж ирэх билээ.
Харамсалтай нь нийт түүхий эдийн 10 гаруйхан хувийг дотоодын үйлдвэрлэгчид авч, бусад нь угаасан угаагаагүйгээр ямар ч татваргүй Хятад руу гарч байна.
Хэрэв энэ их баялгийг улс худалдан авах, эсвэл дотоодын үйлдвэрүүдээр дамжуулан экспортолвол эдийн засгийн хурдан эргэлт болох боломжтой. Ер нь дотоодын зах зээл зогсонги болсон өнөө үед бидэнд гадны зах зээл, экспортоо нэмэгдүүлэх нь чухал байна. Үүний тулд бидэнд олон улсын үзэсгэлэн худалдааны талбайн хөнгөлөлт, мөн “Монголд үйлдвэрлэв” төвийг олон улс дахь Монголын элчин сайдын яамууд дээр байгуулж, бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаалах зэрэг олон талт дэмжлэг хэрэгтэй байна.
АЖЛЫН БАЙР, АЖИЛЧДЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙГАА ЖДҮ-Г ДЭМЖИХ
Манай улсын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх боловсролын системийн бодлого алдагдсан. ААН болон том, ЖДҮ-д мэргэжилтэй, ялангуяа үйлдвэрлэлд хэрэгтэй боловсон хүчний асуудал хүндрэлтэй байна. Бид одоо бараг социализмын үед мөрдөж байсан Хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлдэг.
Уг хууль ажил олгогчийг үгүйсгэж, ажилчдыг буруугаар хөөрөгдсөн хууль байсаар байна. Үүнийг мэддэг ажилчид цалин голох, ажил хаях, үйлдвэрийн эд материал болон патент хулгайлах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргах нь элбэгшсэн.
Иймээс ажил олгогч боломжоороо ажилчдаа мэргэшүүлж, сургах, тогтвортой ажиллуулсны төлөө төрөөс дэмжиж, татварын буцаан олголт, зээлийн хөтөлбөрүүдэд нэн тэргүүн багтаах зэрэг төр, засгийн дэмжлэг чухал байна. Түүнчлэн НДШ, татвар төлдөг болон төлдөггүй гэсэн хэсэг байгааг ялгаж салгаж зөвөөр харж, тэдгээрийн хооронд ялгавартай хандаж НДШ төлдөг хэсэгт нь урамшуулал үзүүлж, татварын буцаан олголт олгож байх бодлого хэрэгжүүлвэл сайшаалтай байна.
Эх сурвалж: МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл