ОХУ-ын Төрийн Думын долоо дахь удаагийн сонгууль өнгөрсөн ням гарагт болж өндөрлөсөн. Сонгуулийн ирц 47.88 хувьтай байжээ.
Тус улсын парламентын доод танхим буюу Төрийн Дум нийт 450 суудалтай. Үүнээс 225-ыг нь намын жагсаалтаар, үлдсэнийг нь нэг мандаттай тойргоос шалгаруулдаг аж.
Энэ удаагийн сонгуульд урьдын адил ОХУ-ын эрх баригч Нэгдсэн Орос нам нэгдсэн дүнгээр 343 суудал авсан байна.
Тодруулбал, нэг мандаттай тойргоос 203, намын жагсаалтаар 140 суудал тус тус авч олонхи боллоо.
Хоёрдугаарт, Коммунист нам 42 суудлаар орсон бол Либерал-Ардчилсан нам 39, Шударга Орос нам 23 суудлаар удаалжээ.
Үүний зэрэгцээ нэг мандаттай тойргоос шалгаруулахад
- Коммунист нам долоо,
- Либерал-Ардчилсан нам тав,
- Шударга орос нам долоон тойрогт,
- харин бие даан нэр дэвшигчдээс хоёр тойрогт тус тус ялалт байгуулсан байна.
Эх сурвалж: ИТАР-ТАСС