Сирийн босогчдын хяналтад буй Алеппо хотыг чиглэн явж байсан хүмүүнлэгийн бараа ачсан машины цуваа руу агаараас цохилт өгсөн.
Уг хэрэг энэ сарын 20-нд гарсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас 18 машин сүйрч, 12 хүн амиа алдсан билээ.
Үүний дараа НҮБ болон Улаан хавирган сар байгууллагынхан хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг түр зогсоосон юм.
Агаараас цохилт өгсний дараа АНУ-ын тал Оросын Су-24 загварын нэг онгоц, зарим эх сурвалжаар хоёр онгоц ачаа түгээх үеэр агаараас цохилт өгсөн гэж мэдүүлсэн аж.
Уг хэргийг “Беллинкат” олон улсын мөрдлөгийн бүлэг газар дээрээс нь авсан зураг болод бусад эд зүйлсийг шинжилж дүгнэлт гаргажээ. Мөн гэрчүүдийн мэдүүлэг зэрэг олон баримтыг үндсээ болгосон гэнэ.
Тэдний үзэж буйгаар Оросын ОФАБ-250-270 бөмбөгийн хэлтэрхий болохыг тогтоосон аж.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас энэ талаар тайлбар хийхдээ хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан машины цуваа явж байсан дүүрэгт ямар ч агаараас цохилт өгөөгүй гэв.
Эх сурвалж: ВВС