Бразилын Рио де Жанейро хотноо болсон паралимпийн XV наадмаас жүдо бөхийн 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Болормаагийн Ууганхүү өнөө шөнө эх орондоо ирсэн юм.
Түүнийг алд цэнхэр хадаг, сүү цагаагаа барьсан ижий, гэргий, ах, дүүс, найз нөхөд, төрсөн нутаг Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийнхөн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд цуглан баяртайгаар угтаж авлаа.