Дэлхийн 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд Монгол улсад ирэхэд долоо хоногийн хугацаа үлдлээ. Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээн энэ сарын 27-ноос аравдугаар сарын 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох юм. Ингээд тус төслийн ерөнхий зохион байгуулагч "Mongolian Beauty Association"-ны тэргүүн, хөтлөгч Ж.Анхбаяртай ярилцлаа.
-“Face of beauty international” олон улсын миссийн тэмцээн болоход хэдхэн хоног үлджээ. Тэмцээний бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Залуус энэ өрөөнд их л завгүй ажиллацгааж байгаа нь харагдлаа?
-Тэмцээний маань бэлтгэл ажил одоогийн байдлаар 80 хувьтай явж байна. Юуны өмнө уншигчдадаа тэмцээнийхээ эргэн тойрон дахь мэдээллийг өгөх гэж байгаадаа маш баяртай байна.“Face of beauty international”-2016 олон улсын миссийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг аваад даруй нэг жил өнгөрчээ. Нэг жилийн хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрсөн байна.
Шинэ Зеланд, Австрали, Тайвань гэсэн улсуудтай өрсөлдөөд Монгол улсдаа зохион байгуулах эрхийг нь авч чадсан.
Долоо хоногийн дараа гоо бүсгүйчүүд маань Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх гэж байна. Энэ том төслийн ард гарахад биднийг дэмжиж байгаа хувь хүн, албан байгууллагуудын үүрэг оролцоо, чин сэтгэлийг дурдахгүй байхын аргагүй. Монголчууд өнөөдөр эдийн засгийн хямралтай нүүр тулж, асуудал бэршээл ихтэй байгаа ч гэлээ эх орноо хөгжүүлье гэсэн чин сэтгэл дор бүгд нэгдэж чаддаг юм байна гэдгийг би олж харлаа.
-Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг олж авахад бишгүй л хүндрэл бэрхшээл тулгарч байсан болов уу?
-Монгол улс гоо сайхны олимп буюу олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн уралдааныг зохион байгуулж байсан ямар ч туршлага болоод түүхгүй улс орон. Ийм улсад тэмцээний эрхийг олгох мөн авахад хүндрэл бэрхшээл мэдээж олон байсан. Бид “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг өөрийн орондоо зохион байгуулах эрхийг олж авахын тулд 2013 оноос хүсэлтээ илгээж байсан. Ингээд 2016 онд Шинэ Зеланд, Австрали, Тайвань гэсэн улсуудтай өрсөлдөөд Монгол улсдаа зохион байгуулах эрхийг нь авч чадсан. Тэмцээнийг зохион байгууллагдсаны дараа бид олон улсын олон уралдаан тэмцээнийг Монголдоо зохион байгуулах мөн төслийн ард ажиллаж байгаа залуус гэхээсээ илүүтэй хийж бүтээе гэсэн сэтгэлтэй Монголын олон залууст туршлага болох цаашлаад гадныхан манай улсыг сонирхох үүд хаалга нээлттэй болно гэдэгт найдаж байна.
-“Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулъя гэдэг санаа хэрхэн төрөв. Яагаад зохион байгуулахыг зорив?
-Би 2011 онд “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг Тайланд улсад болоход нь очиж сурвалжилж байлаа. Мөн 2012 оноос дэлхийн мисс шалгаруулах тэмцээнийг сурвалжилж эхэлсэн. Энэ бүхэнд юу бодсон бэ гэхээр олон улсын тэмцээн уралдааныг дагаад зохион байгууллагдаж байгаа тухайн улсад олон хүн очдог юм байна, мөн дэлхийн олон оронд шууд дамжуулагдснаараа олон хүнд тухайн улс орны мэдээлэл хүрэх цаашлаад аялал жуучлалыг хөгжүүлэх боломжыг нээж өгөх юм байна гэдгийг олж харсан л даа.
Дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүд мазаалай баавгайг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөнө.
Нөгөөтэйгөөр дэлхийн хэмжээний тэмцээнийг яагаад бид дэргэдээс нь үзэж болохгүй гэж. Хэдэнтээ далай гатлаад тэр улсад нь очиж үзэж байхад энэ боломжийг яагаад Монголчууддаа олгож болохгүй гэж. Энэ мэт нууцхан хүслүүд төрж эхэлсэн. Тэгээд би өөрөө энэ төрлийн тэмцээнүүдтэй нягт уялдаа холбоотой болоод цаашлаад олон улсын загварын агентлагийн удирдлагууд, гоо сайхны ертөнцийн ард байдаг хүмүүстэй танилууд, найзууд болсон. Ингээд л “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг зохион байгуулахын төлөө зориг шулуудсан гэж хэлж болно.
-“Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг олон нийт хэрхэн хүлээж авч байгаа бол?
-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед энэ төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулах нь зөв үү, буруу юу гэх сөрөг хандлагууд цөөнгүй ирж байлаа. Гэхдээ би үүнд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Монголыг зорин ирж байгаа 60 орны гоо бүсгүйчүүд болоод тэмцээнийг үзэж сонирхоор ирж байгаа жуулчид мэдээж өөрсдөөсөө зардлаа гаргаж байгаа. Бид Монгол дахь зохион байгуулалтыг хариуцаж дээрх гоо бүсгүйчүүдээрээ дамжуулаад улс орноо дэлхийд сурталчлах арга хэрэгсэл болохоос биш энэ хүнд цаг үед хөрөнгө мөнгөө үрэн таран хийж байгаа зүйл огтхон ч биш. Харин ч эсрэгээрээ аялал жуучлал, байгаль орчин, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Наад зах нь манай иргэний агаарын тээврээр үйлчлүүлнэ, жуулчид нь Монголын буудлуудад мөнгөө төлөөд буудаллана, мөнгөө төлөө хоолоо иднэ. Цаашлаад мөнгөө төлөөд худалдан авалт хийнэ. Хамгийн гол нь бид Монголын тухай эерэг сайхан сэтгэгдэлийг тэдэнд өгч чадах юм бол нэг миссийн ард дор хаяж 100-200 хүн байлаа гэж бодоход тэдгээр хүмүүст Монголын тухай төдий чинээ эерэг сэтгэгдэл төрнө. Магадгүй үр дүн нь одоогоор бага харагдаж болох ч ирээдүйд, ирэх жилүүдэд үр дүн, өгөөжөө заавал өгнө гэж хэлмээр байна.
-Тэмцээний зорилгын тухайд?
-Дээр хэлсэнчлэн аялал жуучлалыг нэмэгдүүлэх болоод улс орноо дэлхийд сурталчлахаас гадна хамгийн том зорилго нь мазаалайгаа аваръя, хамгаалъя гэдэг уриалгыг дэлхийн сонорт хүргэхийг зорьж байна. Сүүлийн үед мазаалай гэдэг үг, мазаалайг хамгаалъя гэх уриалгыг амтай бүхэн нь ярьдаг болжээ. Гэхдээ тэр болгон нь хандив тусламж, шоу цэнгээний хэрэгсэл болоод өнгөрч байгаагаас биш эргээд тэр сандаа зориулагдаж байна уу, улмаар дорвитой үйл хэрэгт зарцуулагдаж байна уу гэдэг энэ бүхэн нь төдийлөн олон нийтийн өмнө ил биш байна. Үүн дээр би ч гэсэн эргэлздэг. Тэгвэл манай төслийн багийнхан энэхүү тэмцээнээрээ дамжуулаад эх орондоо нэг ч гэсэн хэрэгтэй зүйлийг хийе гэдэгт санал нэгдсэн. Ингэхдээ мөнгө төгрөгнөөс ангид говийн мазаалай амьтнаа хамгаалъя гэдэг үгийг тэмцээнийхээ уриа болгоод хэрэгжүүлж байна. Дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүд мазаалай баавгайг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөнө. Төгсгөлийн ёслолын үйл ажиллагаа ирэх сарын 8-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Энэ үеэр шалгарсан топ таван миссээс мазаалайн тухай асуултуудыг асуугаад хамгийн оновчтой зөв хариулсан нь тэргүүн титмийн эзэн болно. Төгсгөлийн ёслолыг дэлхийн стандартыг хангасан, дуу, дүрсний өндөр түвшинд хийхээр бэлдэж байна.
-Цахим ертөнцөд төдийгүй дэлхийд алдаршаад буй “амьд барби” хочит Валерия Лукьянова "Face of beauty international 2016" тэмцээний хүндэт зочноор уригдсан нь олны анхаарлыг нэлээдгүй татаж байна л даа?
-Тэмцээндээ урих онцгой зочин нь хэн байх вэ гэдэг дээр бид ярилцсны эцэст цөөнгүй хэдэн хүн рүү урилга хүргүүлсэн л дээ. Үүн дундаас бидний урилгыг хамгийн нааштайгаар хүлээн авч хөх тэнгэр, уудам тал нутагтай Монгол улсад маань ирэх чин сэтгэл өвөртлөсөн нэгэн хүн бидэнд сайхан мэдээ дуулгасан. Энэ бол Украйны амьд барби хэмээн дэлхий дахинаа алдаршсан Валерия Лукьянова. Валерия Лукьяновны хувьд Украйны миссээр шалгарч байснаас гадна гадаад төрх байдлаараа дэлхий дахинд хэдийнээ танигдсан эмэгтэй. Амьд барби гэдгээр нь л хүмүүс түүнийг мэдэхээс бус мэргэжлийн дуурийн дуучин гэдгийг нь төдийлөн мэдэхгүй болов уу? Цахим хуудсаар Валерия Лукьяновагийн дуулж байгаа бичлэгүүдийг үзээд түүний тухай илүү их мэдээлийг авах боломжтой.
-Төгсгөлийн үдэш Валерия Лукьянова дуулах уу?
-Үүнийг нууц үлдээе. Сонирхуулахад, Валерия Лукьянова дэлхийн 80 гаруй улсад урилгаар очиж дуулж байсан юм билээ.
-Миссүүдийн хувьд манай улсын талаар хэр мэдлэг мэдээлэлтэй байгаа бол?
-Яг үнэнийг хэлэхэд ойлголт тун бага. Яагаад гэвэл энэ төрлийн миссийн тэмцээнийг зохион байгуулдаг хэдхэн л орон дэлхийд байдаг. Азиас Хятад, Тайланд, Тайвань, Японд зохион байгуулагддаг болдог бол Европын орнуудаас Польш, АНУ, Турк, Англи зэрэг цөөн хэдэн улсад л болдог. Гэтэл энэ дунд гуравхан сая хүн амтай Монгол гэдэг улс цоо шинээр гараад ирлээ. Тийм учраас миссүүдийн хувьд ойлголт хомс байна.
Валерия Лукьяноваг амьд барби гэдгээр нь л хүмүүс түүнийг мэдэхээс бус мэргэжлийн дуурийн дуучин гэдгийг нь төдийлөн мэдэхгүй болов уу?
-Дэлхийн 60 гаруй орны миссүүд, Украйны "Амьд барби", олон улсын загварын салбарын шилдгүүд нэгэн дор хуран чуулах тус тэмцээнд эх орныхоо нэрийн өмнөөс титмийн төлөө өрсөлдөх үндэсний ялагчаар хэн тодорсон бэ?
-Энэ ярилцлага нийтлэгдэхтэй зэрэгцэн олон нийтэд үндэсний ялагчийн тухай мэдээлэл албан ёсоор хүрч байна гэдгийг онцлон хэлмээр байна. Эх орондоо анх удаа зохион байгууллагдаж байгаа миссийн тэмцээнд хэн оролцох бол гэдэг хүлээлт нийгэмд хэдийнээ үүсчээ. Тэгвэл үндэсний ялагчаар үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, авъяаслаг бүсгүй болох Энхтайвны Урангоо шалгарсан.
Шалгаруулалтыг хэд хэдэн үе шаттайгаар явуулсан. Э.Урангоогийн хувьд “Universe best songs” нэвтрүүлэгт оролцож байсан. Мөн хэд хэдэн кинонд тоглож байснаар нь багагүй мэдэх болов уу? Эх орны дэвжээ ээлтэй гэж ярьдаг. Э.Урангоо маань элэг нэгтнүүдийнхээ уухайн дэмжлэгтэйгээр магадгүй тэргүүн титмийн эзэн болохыг хэн ч таашгүй. Үндэсний ялагчаа дэмжээрэй гэж Монголчууддаа уриалмаар байна. Мөн ирэх сарын 8-нд болох төгсгөлийн ёслолын арга хэмжээнд Монголчуудыгаа урьж байна. Тасалбар маш боломжийн үнээр худалдаанд гарсан. Хамгийн гол нь Монголчуудыгаа энэ том ёслолын ажиллагааны тод гэрч нь болоосой гэж хүсч байна.
-Миссийн тэмцээний титмийг 200 сая төгрөгөөр худалдан авахыг завдсан бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж багагүй шуугиан дэгдээсэн. Гэвч өнөөдрийг хүртэл үүнд зохион байгуулагчдын зүгээс ямар ч тайлбар хийгээгүй?
-Би энэ асуултад яг юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Яагаад гэвэл хүн болгон дээрх асуудалд өөр өөрийнхөө байр сууринаас хандсан байсан л даа. Гэхдээ миний анзаарснаар дийлэнх нь тэмцээнийг зохион байгуулж буй төслийн багийнхан зориудаар бичлэгийг хийж тараасан мэт сэтгэгдлийг төрүүлсэн байсан. Тэгвэл энэхүү ярицлагаараа дамжуулж энэ тухай албан ёсны тайлбар хийе. Огтоос ийм зүйл байхгүй. Төслийн ард 50-60 залуус өдөр шөнийг умартан ажиллаж байна. Би эдгээр залуусынхаа итгэл, зүтгэл, хүсэл тэмүүлэл, хөдөлмөрийг энэ мэт байдлаар хэзээ ч үнэгүйдүүлэхгүй мөн хүсэхгүй. Энэ бол надаас, миний баг хамт олноос гарах үйлдэл огтхон ч биш гэдгийг хэлье. Гэхдээ үүнд хэн нэгнийг буруутгамааргүй байна. Бичлэг цацагдсаны дараа маш олон хүн үнэн юм уу гэж надаас асууж байсан. Тухайн үед тайлбар өгч асуудлыг дэвэргэхийг үнэндээ хүсээгүй. Бидэнд цаг, минут, хором бүхэн үнэ цэнэтэй байна. Энэ том тэмцээнийхээ үнэ цэнийг мөнгөөр зарж, мөнгөөр арилжаалахыг огтхон ч хүсэхгүй гэдгийг дахин дахин хэлье. Үүний ард Монголчуудын нэр төр болоод итгэл, найдвар багтаж байгаа учраас хэдэн саяыг ч санал болгосон бай миний хувьд үнэ цэнэтэй зүйл огтоос биш. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг юм шүү гэдгийг хэлмээр байна.
-Эцэст нь хандаж хэлэхэд?
-Аливааг шүүмжлэхээсээ илүүтэй энэ төслийн гол зорилго, үнэ цэнэ нь яг юунд хүрэх гээд байна гэдгийг Монголын ард түмэн маань зөвөөр тунгааж, гэгээн оюун ухаандаа болгооно биз ээ. Есдүгээр сарын 27-оос аравдугаар сарын 9-ний өдрийг хүртэл дэлхий нийт Монголын зүг анхаарлаа хандуулна. Энэ бол АСЕМ-ын дараах том үйл ажиллагаа Монголчууд маань элгэмсэг дотно сэтгэлээр 60 орны миссийг хүлээн аваарай. Эв, эеэ нэгтгэж “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээний ард хамтдаа гаръя гэж уриалмаар байна.
Нөр их ажлын ард амжилттай гарч байгаа танай баг хамт олонд амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn