Э.Содномпилжээ анх удаа паралимпийн наадамд пауэрлифтингийн төрөлд оролцон хүрэл медаль хүртэж, Риогийн паралимпоос хоёр дахь медалийг эх орондоо авчирсан.
Тэрбээр пауэрлифтийн эрэгтэйчүүдийн 88 кг-ийн жинд өрсөлдөн эхний удаа 210 кг өргөсөн бөгөөд гурав дахь оролтоороо 217 кг захиалж өргөсөн. Шүүгч нар түүний гурав дахь оролдлогыг тооцоогүй ч тэрбээр нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн юм.
Анхны олимпоосоо хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ "Тамирчин хүн ханаж болохгүй. Он гараад дэлхийн аварга, дэлхийн цомын аваргын тэмцээн байна. Мөн 2020 оны Токиогийн олимпод бэлдэх нөр их хөдөлмөр байна" гэлээ.