Хэрвээ хэн нэгэн зажилж байсан бохио таны халаасанд хийчихвэл, аваад зажлахгүй нь ойлгомжтой. Тэгвэл шуудангийн хайрцганд өөрөө ороод ирсэн флаш дискийг компьютертоо залгах нь зөв санаа гэж үү? Бас л үгүй.
Хэрэглэгч өөрийнхөө хувийн мэдээллийн үнэ цэнийг мэддэг, компьютертоо элдэв вирус халдаахыг хүсээгүй л бол ийм үйлдэл хийхгүй. Гэвч ихэнх хэрэглэгчид сонирхолдоо хөтлөгдөн өөрийгөө эрсдэлд оруулдаг.
Яг үүнийг мэддэг хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг этгээд Австраличуудын шуудангийн хайрцганд вирустэй флаш хийх болжээ. Иллинойсийн их сургуулийн хийсэн судалгаагаар газар хаясан флашыг бараг хүн бүр сонирхож аваад, тэдний талаас илүү хувь нь компьютертоо залгаж, дээр нь юу байгаа болохыг шалгасан аж.
Гэхдээ энэ арга цоо шинэ зүйл биш юм. Гаднаас нь хандах боломжгүй тохиолдолд хакерууд хүмүүсийн компьютерт вирус халдаахын тулд ийм аргыг ашиглаж байжээ.
Тийм ч учраас Викториагийн цагдаагийн алба өөрсдийн цахим хуудсанд иргэдэд зориулсан анхааруулга тавьсан байна. Учрыг нь мэдэхгүй флаш дискийг компьютертоо залгахгүй, оронд нь шууд устгахыг сануулжээ.