Энэтхэгийн хөдөлгөөнт төхөөрөмжийн зах зээл бусад орнуудынхаас тэс өөр замналтай. Компаниуд дэндүү хямд үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлж, зарим нэг нь нийлүүлж чадалгүй, хэрэглэгчдийнхээ итгэлийг алдах зэргээр хөгжсөөр.
Тэгвэл өмнө нь 2011 онд асар хямд үнэтэй Таблет худалдаанд гаргаж байсан DataWind үүрэн холбооны компани 45-75 ам. долларын үнэтэй 4G LTE сүлжээ дэмждэг ухаалаг утас худалдаанд гаргах гэж байна.
Ирэх сарын сүүлээр болох гэрлийн баярын өмнө компани бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд утсыг худалдан авсан хэрэглэгчдэдээ нэг жилийн үнэгүй интернет санал болгох аж.
Хамгийн хямд загвар нь 1GB RAM, 8GB санах ойтой бол нөгөө хоёр загвар нь 2GB-3GB RAM, 16GB-32GB санах ойтой худалдаанд гарах юм байна. Компани энэ бүтээгдэхүүнээр борлуулалтаас 10 хувийн ашиг олно гэж таамаглаж байгаа бөгөөд Энэтхэгт үйлдвэрлэх аж.
Хэдийгээр өмнө нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр 35 ам. долларын үнэтэй таблет худалдаанд гаргаж байсан ч тэр нь төдийлөн амжилтад хүрээгүй юм. Харин одоо компани Ubislate брэндийн 50 ам. доллароос дээш үнэтэй таблетаар Энэтхэгийн таблетын зах зээлийн 20,7 хувийг хангаж байна.
Эх сурвалж: Mashable