Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлснийхээ дараа Куба улсад айлчилсан байна. Японы Ерөнхий сайд Кубад улсад айлчилж байгаа нь анхны албан ёсны айлчлал болж байгаа юм. Шинзо Абэ айлчлалынхаа үеэр хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх арга зам, Японы компаниудын Кубын аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах боломжийн талаар хэлэлцжээ.
Мөн БНАСАУ-тай холбоотой асуудалд Куба улс Японыг дэмжихийг хүссэн байна. Куба улс БНАСАУ дипломат харилцаатай байдгийн хувьд Японы талд тус болох магадлалтай юм. Куба улс Япон улсад 1.6 тэрбум ам.долларын өртэй байгаагаас 1.2 тэрбум ам.долларыг нь чөлөөлөх шийдвэрийг Шинзо Абэ айлчлалынхаа үеэр гаргажээ.
Өнгөрсөн онд АНУ, Куба улс харилцаагаа сэргээж эхэлснээс хойш олон улс орон Кубатай харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг сонирхох болсны нэг нь Япон улс юм. Япон улс Кубыг хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх таатай улс орны нэг гэж үздэг байна.
Б.Номин