ҮЙЛ ЯВДАЛ
Параолимпийн наадамд манай тамирчид амжилттай оролцон, элэг нэгтнүүдээ гонсойлгосонгүй. Хүрэл медалийн эзэд болсон Э.Содномпэлжээ, Б.Ууганхүү нар пүрэв гарагийн шөнө эх орондоо ирлээ. Э.Содномпилжээ анх удаа паралимпийн наадамд пауэрлифтингийн төрөлд оролцсон бол Б.Ууганхүү хоёр дахь удаа оролцоод хүрэл медаль хүртсэн юм.
Ирэх долоо хоногт тэднийг салбарын сайд, харьяа холбоодын удирдлагууд нь хүндэтгэлтэйгээр хүлээн авч, уулзах биз ээ.
Олон нийтийн сүлжээгээр энэ сарын 17-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдсан. Монгол эмэгтэйтэй зүй бусаар харьцсан Хятадын гаалийн байцаагчийг ажлаас нь чөлөөлж, ахлах байцаагч, тасгийн даргад нь хариуцлага тооцжээ.
Хойд Солонгос буюу БНАСАУ-д өрнөж буй үйл явдлууд цаг ямагт бидний анхаарлын төвд байдаг. Тус улсад үерийн гамшиг нүүрлэсэн тул хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтийг ГХЯ-нд албан ёсоор тавьжээ. Харин иргэдийн зарим нь хүнд хэцүү цаг үед тус улсад тусламжийн гараа сунгах нь зөв гэж үзсэн бол нөгөө хэсэг нь цөмийн туршилт хийсэн улсад туслах нь зохимжгүй гэж үзэж байна.
ЧИХЭНД ЧИМЭГТЭЙ МЭДЭЭ
Энэ сарын 20-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат банк, санхүүгийн сабарын төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэр тэрээр 100 хүртэл метр кв талбайтай байр худалдан авах бол 8 хувийн зээл авна гэв. Энэ нь олон хүнийг баярлуулсан мэдээ байв. Гэвч Барилга хот байгууулалтын сайд Ц.Мөнхбаярын санал болгосноор 120 м.кв болгон сунгах ёстой байсан гэж бухимдах нэгэн ч байна.
Ямартай ч борлуулалт зогссоноос хүнд байдалд орсон олон барилгын компани 3 өрөө байруудаа худалдах боломжтой болов. Гэхдээ Засгийн газар санхүүжилтийг нь шийдсэн үед шүү дээ.
Хонины нэхий боодол бохины үнэгүй боллоо хэмээн их ярив. Гэтэл дэлхий даяар байгалийн, цэвэр түүхий эдээр хийсэн бараа бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэдэг болсон цаг. Жилд 10 сая гаруй ширхэг арьс, шир бэлтгэдэг Монгол улсад түүхий эдийн үнэ бууж, үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.
Тэгвэл ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн үйлдвэрийн аргаар хонь ямаа, ишиг хурганы арьс, нэхий, үхрийн ширийг боловсруулж, үслэг нэхий, хурганы элдсэн нэхий, савхи-шевро, үхрийн боловсруулсан арьс, Хромын идээлэгийг органик цагаан идээлэгээр орлуулан идээлж, эко савхи үйлдвэрлэж эхэллээ.
Apple, Samsung тэргүүтэй компаниуд NFC технологид суурилсан төлбөрийн системийг нэвтрүүлснээр олон улсад энэ технологи улам газар авч байна. Нөгөө талаас бидний түрийвч жилээс жилд улам түнтийсээр. Цалингийн, зээлийн, хадгаламжийн картууд, дэлгүүр, үйлчилгээний газруудын хөнгөлөлт, урамшууллын карт тэгээд нэмэх нь автобусны карт. Тэгвэл түрийвчинд байгаа бүхнийг утсанд багтааж, NFC-д суурилсан, төлбөрийн системийг Монгол залуус бүтээжээ. Технологийн сэтгүүлч А.Ихсанаагийн бичсэн нийтлэлийг эндээс уншаарай.
ТАНД САНАЛ БОЛГОЁ
Манай сэтгүүлч Р.Адьяасүрэн Налайх дахь, Монгол-Германы технологийн их сургуульд нэг өдөр ажилласан юм. Тус сургуулийн багш нар дэлхийд хаана ч ажиллах чадвартай мэргэжилтнүүд бэлтгэнэ хэмээн ам бардам ярьжээ. “Улсын сургууль ийм байж болдог” нийтлэлийг уншигч танд санал болгож байна.
Японы Гунма их сургуулийн доктор, хүүхдийн харшил судлалын эмч О.Солонготой сэтгүүлч Г.Одгарав хүүхдийн харшил болоод дархлааны талаар ярилцсан. Тэрбээр “Анхдагч шуугиант амьсгалтай хүүхдийн шээсэнд лейкотриен Е4 тодорхойлсон нь” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ.
Сэрүү татсан намрын өдрүүд хэдийнэ ирчихэж. Эхчүүд энэ улиралд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж эхэлдэг. Учир нь нялх үрсийг нь намар, өвөл, хаврын улирал ханиад, томуугаар багагүй ээрч зовоодог учраас л тэр. Тэгвэл өвлийг хэрхэн “өнтэй” давах вэ. Ихэнх эмч хүүхдийнхээ ДАРХЛААГ САЙЖРУУЛ гэж зөвлөдөг.
Энэ зөвлөмжийг уншихаар тэжээллэг хоол хүнс, олон төрлийн витамин, үнэтэй дархлааны бэлдмэлүүд… санаанд бууж байна уу. Эдгээр нь хүүхдийн дархлааг сайжруулах зөв сонголт байж чадах уу. Японы Гунма их сургуулийн доктор, хүүхдийн харшил судлалын эмч О.Солонгоос дээрх асуултуудын хариултыг авч зөвлөмж бэлтгэсэн юм.