Зэвсэгт этгээд Вашингтон мужийн Сиэтл хотын их дэлгүүрт гал нээж, гурван хүний аминд хүрчээ.
Цагдаа нарын хэлснээр гурван эмэгтэй амиа алдаж, хоёр хүн шархадсанаас нэгийнх нь биеийн байдал тун хүнд байгаа аж.
Гэмт этгээд нь саарал цамцтай, Латин Америк гаралтай хүн юм байна. Орон нутгийн цагаар Баасан гарагийн шөнө болсон энэ хэргийн дараа цагдаа нар иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ.
Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй, гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж: BBC