Кентаки мужийн цагдаа нар алиалагчийн хувцас өмсөж, ойд тэнэж явсан этгээдийг баривчиллаа. АНУ-ын зургаан мужид алиалагчтай холбоотой гомдол иргэдээс ирэх болсон бөгөөд цагдаа нар иргэдийг алиалагчийн хувцас өмсөхгүй байхыг сануулж байна.
20 настай, Жонатан Мартин Баасан гарагийн шөнө орон нутгийн цагаар 01:00 цагийн үед баг өмсөж, алиалагчийн хувцас өмсөж явсан хэргийг иргэдийн амар тайван байдлыг алдагдуулсан гэж цагдаа нар баривчилжээ.
Сүүлийн үед алиалагчийн хувцастай этгээдүүд бага насны хүүхдүүдийг ой руу авч орохыг завдсан талаар мэдээлэл цагдаагийн газарт их ирэх болсон байна. Тиймээс олон нийтийн газарт алиалагчийн хувцас өмсөхгүй байхыг анхааруулж, зарим тохиолдолд гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй гэжээ.
Кентаки мужийн цагдаагийн алба өөрсдийн Facebook-тээ “Алиалагчийн хувцас өмсөж, гадуур явах, машин барих зэрэг нь танд болон бусдад аюултай. Хувцас өмсөх нь хууль бус биш боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулна гэдэг хууль бус” гэсэн байна.
Сүүлийн үед Хойд Каролина, Өмнөд Каролина, Алабама, Жоржиа, Кентаки мужуудад алиалагчтай холбоотой мэдээлэл иргэдээс ихээр иржээ. Хойд Каролинагийн иргэн, 24 настай залуу гэрийнх нь цонхыг алиалагч тогшсон гэж худал мэдүүлэг өгсний дараа цагдаа нар түүнд захиргааны арга хэмжээ авсан бол Жоржиа мужид 11 настай охин сургууль дээрээ хутга авч ирээд баривчлагдсан байна.
Охин цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ нийгмийн сүлжээгээр алиалагч нар хүүхдүүд рүү дайрч байгаа талаар мэдээлэл гарсан учраас, өөрийгөө хамгаалахын тулд хутга авч явсан гэжээ.
Эх сурвалж: BBC