Нобелийн эсрэг шагнал (Ig Nobel Prize) болох Шнобелийн эзэд энэ долоо хоногт тодорлоо. Анх 1991 оноос эхэлж энэхүү шагналыг нийт 10 төрөлд олгож эхэлжээ.
Физик, хими, анагаах ухаан, уран зохиол, энхтайван, эдийн засаг зэрэг шинжлэх ухааны зургаан төрлөөрөө Нобелийн шагналтай ижил, харин жил бүр Шнобелийн хороо өөрсдөө сэдвээ сонгож, дөрвөн төрлийг нэмдэг аж.
Үндсэн арван төрлөөс гадна математик, биологи, инженерийн ажил, менежментийн ухааныг судалдаг эрдэмтдэд тусгай шагнал олгодог байна.
Шнобелийг шинжлэх ухааны салбарт хошин, инээдтэй болон сэжигтэй нээлт хийсэн эрдэмтдэд гардуулдаг. Энэхүү шагналыг “Эхлээд инээд хүргэж, дараа нь бодож сэтгэхэд хүргэдэг” тийм бүтээлүүдэд олгодгоороо онцлог.
Өөрөөр хэлбэл, эхэндээ эдгээр бүтээлүүд нь солиотой, галзуу мэт санагдавч дараа нь нухацтай бодож үзвэл бодит ертөнцөд тулгамдсан асуудлуудыг шийдэх зорилготой болох нь харагддаг тийм бүтээлүүд байж болох юм.
Шнобельтнуудад шагналыг нь үе үеийн Нобелийн шагналтнууд гардуулдаг уламжлалтай. Энэ удаад мэрэгчдийн бэлгийн амьдралыг судалсан бүтээл, “Volkswagen” концернийн автомашины утаа хэмжих хуурамч төхөөрөмж, хүрэлзгэний нэг төрөл болох хоёр далавчит шавжийг судалсан гурван боть ном гээд сонирхолтой бүтээлүүд шагнал хүртлээ.
Химийн салбарын шнобельтноор Volkswagen концерн шалгарсан юм. Тус байгууллага авто машиндаа утаа бага ялгаруулдаг мэт үзүүлэлт өгдөг хянах төхөөрөмж бүхий программ хангамж суулгасан нь шуугиан дэгдээж 16.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөрт унаж байлаа.
Биологийн салбарт Шнобелийн хоёр эзэн тодорсон байна. Шведийн шавж судлаач Фредрик Соберг англи хэл дээр саяхан хэвлүүлсэн хоёр далавчит шавжны тухай гурван боть номоороо, Египетийн эрдэмтэн агсан Ахмад Шафик мэрэгчдэд өмсүүлсэн нийлэг эдээр хийсэн дотоож нь бэлгийн сэрэлд нь сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Харамсалтай нь Ахмад Шафик 2007 онд хорвоог орхисон учраас өөрийнх нь бүтээл шнобелийн шагнал хүртсэнийг мэдэж чадсангүй.
Английн Оксфордын их сургуулийн эрдэмтэн Чарльз Фостер бүр ч хачирхалтай бүтээлээр энэ шагналыг хүртлээ. Тэрээр хэдэн сарын турш аргаль угалз, сарлаг, эм үнэг, буга, шувуудын дүрд хувилж, тэдний нүдээр ертөнцийг харах гэсэн судалгаа явуулсны дүнд “Араатан төрхөнд” нэртэй ном бичсэн юм.
Ч.Фостерийн номноос та дорго хэрхэн үүрээ ухдаг, чийгийн улаан хорхой идэх ямар байдаг, зэрэг сонин содон зүйлийг уншиж болно.
Яг ямаа шиг гурван өдөр амьдарчээ
Германы Любек хотын их сургуулийн эрдэмтэн Андреас Спренгер хүний тархийг хуурах арга боловсруулж түүгээр Шнобел хүртлээ. Тэрээр гарын арьс загатнахыг арилгах энгийн арга олсон аж. Өөрөөр хэлбэл, толинд харж, загатнаагүй нөгөө гараа маажсанаар тархи хууртаж, загатнахаа болих юм байна.
АНУ-ын Теннесси мужийн Вандербильтийн их сургуулийн сэтгэл судлалын ухааны профессор Гордон Логан мөн Шнобелийн эзнээр шалгарчээ. Тэрээр Канад, Европын эрдэмтдийн хамт социологийн судалгаа явуулсан аж. Энэхүү судалгааны дүнгээр залуучууд хамгийн их худал хэлдгийг тогтоосон байна.
Энэ жилийн Шнобельнууд дундаас хамгийн онцгой нь Томас Твейтс юм. Тэрээр тусгай өмсгөл бүтээж яг ямаа шиг гурван өдөр амьдарчээ. Өвс идэж, дөрвөн хөллөж явсан түүний бичсэн номыг Шнобелийн хороо өндөрөөр үнэлсэн аж.
Ямар ч хэрэгцээгүй, шинжлэх ухааны гэхээсээ гэнэн болчимгүй судалгаа явуулж, нээлт хийсэн гэж боддог судлаачдад олгодог уг шагналд шалгарсан бүтээлүүд жилээс жилд улам өргөжсөөр байгааг Шнобелийн хорооноос онцолсон байна.
Эх сурвалж: ВВС