Азийн элсний спортын V наадмын Нээлтийн ёслолын ажиллагаа БНСВУ-ын Дананг хотноо есдүгээр сарын 24-нд боллоо.
Хоёр жил тутам зохион байгуулагддаг тус олимпод энэ удаа Азийн 32 орны 2000 гаруй тамирчин спортын 14 төрлөөр өрсөлдөх юм.
Манай улсын 37 тамирчин самбо, кураш, жиү жицү, элсний сагсанбөмбөг, волейбол, петанк, бодибилдингийн төрөлд өрсөлдөнө. Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Сугар, нээлтийн ёслолын монголын багийн тугчаар Дэлхийн тулааны спортын мөнгөн медальт тамирчин Б.Ариунцог оролцож байна.
2008-2014 онд болсон 4 удаагийн наадмаас манай улс нийт 7 алт, 5 хүрэл медаль хүртээд байгаа юм.
Мөн үеэр хуралдсан Азийн олимпын зөвлөлийн 68 дахь удаагийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд тус зөвлөлийн гишүүн, Мэдээлэл статистикийн хорооны дарга Д.Загдсүрэн оролцож, илтгэл хэлэлцүүлэв.