Энэ өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо "Face of Beauty International 2016" олон улсын нэр хүндтэй гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулагдаж байна.
Дэлхийн 60 орны миссүүд эх орны маань уудам хөх тэнгэр дор шилдгээр шалгаруулахаар цуглаад байгаа энэхүү түүхэн үйл явдал олны анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Монголын аялал жуулчлал, соёл урлаг, түүх ёс заншлыг дэлхий дахинаа түгээх гээд олон талын ач холбогдолтой тус тэмцээний Япон улсын оролцогч "Та яагаад Face of Beauty International 2016 тэмцээнд түрүүлэх ёстой вэ?" гэсэн асуултанд: "Монголын сумочид манай орны үндэсний спортыг эзэгнэдэг шиг би гоо үзэсгэлэнгээрээ Монголын хөх тэнгэр дор цахиур хагалж, тэргүүн титмийг хүртмээр байна" хэмээн хариулжээ.
Хачин ч гэмээр энэ хариултын далд санаа харин ч үнэнийг өгүүлсэн гэдэгтэй хүн бүхэн санаа нийлэх байх. Том зорилго өвөртөлсөн Японы гоо бүсгүй 175 см өндөр, 22 настай юм байна. Түүний хүсэл биелэх эсэхийг аравдугаар сарын 8-ны өдөр Буянт-Ухаа цогцолборт болох төгсгөлийн ёслолын ажиллагаанаас харах үлдлээ.