Европын Сансар судлалын агентлагийн хөөргөсөн Росетта хөлөг ирэх долоо хоногт даалгавраа дуусгаж, судалж буй сүүлт одон дээрээ ослын буулт хийх гэж байна. Бүтэн арван жил нарны аймгаар аялж байж, 2014 оны наймдугаар сард сүүлт одны тойрог замд орсон хөлөг, гурван сарын дараа Филае роботыг сүүлт од руу илгээсэн юм.
Харин одоо олон жил үргэлжилсэн даалгавраа эцэслэх гэж байгаа бөгөөд есдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө дэлхийгээс хөлөг рүү сүүлийн командыг илгээнэ. Ингээд хөлгийн тойрог замын хурдыг сааруулж, бүх шатахуунаа дуусгаж, 20 орчим километрийн өндрөөс 15 цагийн турш аажмаар унах аж.
Энэ хугацаандаа Росетта сүүлт одны сүүлийн судалгаагаа хийж, гадаргуугийн зургийг өндөр нягтралтайгаар авна. Тооцоо ёсоор хөлөг Маат бүсийн орчимд газардах юм байна.
Хөлөг 30 см/секундийн хурдтай унах бөгөөд сүүлт одны татах хүчний нөлөөгөөр энэ хурд гурав дахин нэмэгдэх юм. Хэдийгээр хүн алхаж байгаа мэт хурдтай унах боловч хөлгийн бүх мэдрэгч гэмтэж, ажиллагаагүй болно гэж үзжээ.
Харин хамгийн сүүлд цуглуулсан мэдээллүүдийг хөлөг газардахтай зэрэгцэн дэлхий рүү илгээж, дахин холбогдох ямар ч боломжгүйгээр тэнд үүрд үлдэнэ.
Европын сансар судлалын агентлаг хөлгийг задгай сансарт хаягдал болохоос сэргийлэхийн сацуу, сүүлт одны гадаргууг илүү ойроос харахын тулд ийм шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: Wired