Хар тамхи хэрэглэж, худалдан борлуулсан хэргээр шалгуулж байх хугацаандаа дахин ийм хууль бус наймаа хийсэн залуусыг цагдаа нар саяхан саатуулсан. Тэгвэл энэ төрлийн хэрэг дахин давтагдаж, мөрдөн байцаалтын явцад хар тамхи борлуулсан тохиолдол гарчээ.
Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид өнгөрсөн пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө хар тамхи худалдсан, худалдаж авсан найман хүнийг баривчилсан байна.
Тэдний гурав нь энэ төрлийн хэргээр шалгуулж байх хугацаандаа дахин ийм хууль бус наймаанд оролцжээ. Саатуулагдсан иргэд 24-35 насны залуус, бүсгүйчүүд юм байна.
Б.Заяа