Машинтай бүү хэл явганаар яваад ч гэртээ орж чадахгүй байдалд орсон 200 өрхийн 500 гаруй иргэдийн эрхийг хэн хамгаалах вэ, Хотын дарга аа! . Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын хойно байрлах дөрвөн орон сууцны иргэд замбараагүй баригдсан барилга, төлөвлөгөөгүй олгосон газрын зөвшөөрлөөс болж хүнд байдалд амьдарч байна.
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газар, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн хайхрамжгүй байдал, эрхэлсэн ажилдаа хайнга ханддаг байдлаас үүдэлтэйгээр дээрх дөрвөн орон сууцны оршин суугчид машинтай бүү хэл, явганаар ч гэртээ очих, гэрээсээ гарахад хэцүү байдал үүсчээ. Үүнээс гадна бас нэгэн ноцтой асуудал бол дээрх байранд очих гэсэн тээврийн хэрэгслийн жолооч Замын цагдаагийн газрын үүдэнд Замын хөдөлгөөний дүрэм заавал зөрчих шаардлага гардаг байна.
Түүнчлэн гэртээ хүрэхээр тус цагдаагийн газрын баруун урд байрлах нийтийн эзэмшлийн талбайд байрласан төлбөртэй зогсоолыг гэтэлж гарах гэж 500 төгрөг тушаадаг байна. Энэ бол зөвхөн өглөө гэрээсээ гараад орой очдог иргэдийн төлбөр гэж байгаа. Харин өдөр гэртээ очдог, магадгүй буцаад гарах ажилтай иргэд бол уг төлбөрийг дахин дахин төлөх шаардлагатай болдог. Иймээс өгөхгүй, авах ёстой гэсэн хоёр талын маргаанаас үүдэж иргэдийнхээ эрх ашгийг үл хүндэтгэдэг, хамгаалдаггүй хот төлөвлөлтийг буруутгасан гомдол оршин суугчдын зүгээс тасрахаа байжээ.
Энэ бүхнээс үүдэж Сүхбаатар дүүргийн I хорооны оршин суугчид эрхээ хамгаалан өмнөх болон одоогийн хотын удирдлагад удаа дараа бичгээр болон амаар асуудлыг шийдэж өгөхийг хүссэн ч өнөөг хүртэл шийдэгдээгүй, хариу өгөөгүй байгаа аж. Тус байрны оршин суугчид гэртээ орохын тулд торгууль, төлбөр төлж, Хууль сахиулах байгууллагын үүдэнд Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, орохыг хориглосон бүсийг нэвтлэн гэртээ ордог энэ байдлыг өөрчилж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах.
Хот төлөвлөлтийн хувьд оршин суугчид тээврийн хэрэгслээр зорчихдоо хүндрэл бэрхшээлгүй зорчих зам харгуйг бий болгох, замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээний хэрэгжилт заавал биелж байх нөхцлийг бүрдүүлж өгөхийг Хотын дарга болон Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газраас хичээнгүйлэн хүсч байгаа юм.
Иргэдийнхээ эрхийг хамгаалсан төлөвлөлт хийх шаардлагатай байна хэмээснийг хотын удирдлага, холбогдох мэргэжлийн хүмүүс нь анхааралдаа авч, иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдэгт итгэж байна.
С.Золбоо