Нийслэлийн засаг даргын тамгын газраас шөнийн цэнгээний газрууд 04:00 цаг хүртэл ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны "Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс"-ийн дарга О.Нарантуяа:
"Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр баар, шөнийн цэнгээний газруудыг 00.00 цагаас хаана гэсэн ташаа мэдээлэл явах боллоо. Шөнийн цэнгээний газрууд Нийслэлийн Засаг даргын 2015 оны долоодугаар сарын 9-ний захирамжийн дагуу хуучин цагийн хуваариар буюу шөнийн 04.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Баар цэнгээний газрууд 04.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулахад тухайн хороо болон ойролцоо оршин суух иргэдээс ая тух алдагдууллаа гэсэн гомдол оршин суугчдаас ирдэг. Үүний дагуу Нийслэлийн засаг дарга биднээс судалгаа хийхийг хүссэн.
Ингээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжээс санал хүсэлт авахад ихэвчлэн 04.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн хариулт ирсэн. Одоогоор 00.00 цагаас хаана гэсэн захирамж гараагүй" гэлээ.
Тэрбээр шөнийн цэнгээний газруудаг 04.00 цагт хаадаг болсноос хойш гэмт хэргийн гаралт нэмэгдээгүй, харин ч буурсан үзүүлэлт гарсан. Мөн аялал жуулчлалын улиралд ашиг орлого нэмэгдсэн гэсэн дүн гарсан байгаа. Хамгийн гол нь байрнуудын нэгдүгээр давхарт оршин суудаг иргэдээс тав тух алдагдуулдаг гэсэн гомдол ирдэг" гэлээ.
Гэрэл зургийг: mpa.mn