Аравдугаар сард шүүгчийн 24 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлана гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэргэжлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул мэдээлэв.
Хуулийн дагуу сул зарлагдсан орон тоонд сонгон шалгаруулалт зарлах болон бүртгүүлсэн нэр дэвшигчдийн мэдээллийг олон нийтэд хүргэх юм байна.
Нэр дэвшигчийн мэдээллийг олон нийтэд зарласнаар түүнтэй холбоотой иргэдээс ирсэн мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба шалгадаг аж.
Шүүхийн тухай багц хууль дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийг хуулийн дагуу хэрэгжүүлдэг бөгөөд энэ дагуу 2014, 2015, 2016 онуудад нийт 385 шүүгчийг ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулсан байна. Үүнд:
- Хяналтын шатны шүүхийн шүүгчийн 6,
- Давж заалдах шатны ерөнхий шүүгчийн 47,
- Давж заалдах шатны шүүгчийн 43,
- Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 129,
- Анхан шатны шүүхийн шүүгчийн 160 сул орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Нийт шүүгч болох хүсэлтэй 2000 гаруй хуульч нэр дэвшиж, шүүгчийн мэдлэг, ур чадвар болон шүүгчид тавигдах бусад шаардлагын босгыг тодорхойлдог бөгөөд баримт бичгийг нягталсны үндсэн дээр үүнээс 1500-г нь бүртгэн авсан байна.
Шүүгчийн сонгон шалгаруулалт нь хэд хэдэн байгууллагын оролцоотой явагддаг олон үе шатнаас бүрдсэн ут хугацааг хамарсан үйл ажиллагааг явуулдаг байна. Нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг Шүүхийн мэргэжлийн хороо шалгаж, үнэлгээ дүгнэлт өгөхөөс гадна Хуульчдын холбоо тухайн хуульчийн мэргэжлийн ёс зүйн талаар дүгнэлт гаргадаг байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл тухайн хүнтэй биечлэн ярилцлага хийдэг аж. Гэх мэтчилэн багц хуулийн хүрээнд шүүгчийн сонгон шалгаруулалтыг шинэлэг байдлаар зохион байгуулдаг болжээ.
Өнгөрөн хугацаанд 130 гаруй хуульчид шүүгчдийн эгнээнд орсон бөгөөд хуульчдын мэргэжлийн төвшин төдийгүй ажлын туршлага ч нэмэгдсэн байгааг Н.Мөнхзул хэлэв.