Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоо данхар байгаа талаар УИХ, Засгийн газрын түвшинд яригдаж байгаа тул зөв мэдээлэл өгөх үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн хурал хийлээ.
Өмнө нь 10-15 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой байгууллага 150 гаруй хүнтэй болсон, данхар бүтэцтэй байгаа талаар ташаа мэдээлэл гарч байгаа тул одоогийн бүтэц, хүний нөөцийн талаар мэдээллийг ШЕЗ-ийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг өгсөн юм.
Тэрээр “Төрийн байгууллагын ажлыг ажлын бүтээмжээр үнэлдэг боловч хүний тоогоор дүгнэж байгаа нь тохиромжгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл бол Үндсэн хуулийн байгууллага юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана гэж заасан байдаг. Энэ бол ШЕЗ-ийн эрхзүйн статус, ач холбогдол.
Үндсэн хуульд Сангийн яам, Гадаадын иргэн харьяатын байгууллага ч гэдэг юм уу аливаа яам, агентлагийг байх ёстой гэж заагаагүй. Харин УИХ, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл гэх мэт цөөн байгууллагыг байх ёстой гэж заасан байдаг. Шүүх эрх мэдлийн захиргааны цорын ганц байгууллага бол ШЕЗ. Өөрөөр хэлбэл төрийн гурван салаа мөчрийн нэг шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах захиргааны, 50 хүнтэй ганц байгууллага” гэдгийг хэлсэн юм.
Тэрээр мэдээллийнхээ эхэнд яамдын орон тооны мэдээллийг танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд нийт 13 яам 1387 орон тоотой ажиллаж байна. Зарим яамдын бүтцийг харвал
- Сангийн яам 145,
- Хууль зүй дотоод хэргийн яам 108,
- Хүнс хөдөө аж ахуйн яам 100
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 117,
- Зам тээврийн хөгжлийн яам 145 хүний орон тоотой ажиллаж байгааг хэлэв. Нэг яам 100 давсан орон тоогоор ажиллаж, 24 агентлаг 2224 орон тоотой ажиллаж байгааг ч онцолсон юм.
Харин Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдрийн байдлаар 50 хүний орон тоотой ажиллаж байна.
Газар, хэлтэс бүр 2-3 хүний орон тоотой. Тодруулбал,
- Шүүхийн захиргааны удирдлагын газар 9,
- Хэргийн удирдлагын хөдөлгөөний хэлтэс 5,
- Шүүхийн хүний нөөцийн газар 5,
- Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэс 3,
- Шүүх санхүү, хөрөнгө оруулалтын газар 8,
- Шүүхийн гадаад харилцааны хэлтэс 2,
- Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 3,
- Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэс 3,
- Шүүхийн ёс зүйн хороооны ажлын алба 5,
- Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба 4,
- Дотоод аудитын алба 3
- Шүүхийн мэдээлэл технологийн хэлтэс гэхэд 3 хүний орон тоотой бөгөөд нийслэл төдийгүй 21 аймгийн шүүхүүдэд мэдээллийн технологийн үйлчилгээг үзүүлдэг байна. 2013 оноос хойш эрүү, иргэн, захиргааны хэргийн нэгдсэн программ нэвтэрч эхэлсэн бөгөөд энэ ажлыг гурван хүн амжуулдаг гэдгийг хэлсэн юм.