АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 8-нд болно. Үүнтэй холбогдуулан тус сонгуульд албан ёсоор нэр дэвшигчдийн хооронд нэг бус удаа халз мэтгэлцээн болох юм. Х.Клинтон ба Д.Трамп нарын анхны мэтгэлцээн өнөөдөр Нью-Йорк хотын Хофстрагийн их сургууль дээр болно.
Мэтгэлцээн орон нутгийн цагаар 21 цагт эхлэх бөгөөд “NBC”-ийн телевизийн хөтлөгч Лестер Холт хөтлөн явуулах юм.
Энэхүү хөтөлбөр нь нийт зургаан хэсэгтэй байх аж. Хэсэг тус бүр нь 15 минут үргэлжилнэ гэсэн тооцоо байгаа юм. Нэвтрүүлгийн дүрмийн дагуу мэтгэлцээнд нийт сонгогчдын 15 хувийн дэмжлэг авсан нэр дэвшигч оролцох эрхтэй.
Саяхан АВС телевиз ба Вашингтон Пост сэтгүүл хамтран иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгын дүнг өнгөрсөн ням гарагт ил болгожээ. Тус судалгаагаар Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвшигч Х.Клинтон гол өрсөлдөгч Д.Трампаас хоёр хувийн саналаар илүү яваа аж. Өөрөөр хэлбэл, санал асуулгаар Хиллари Клинтон 46 хувь, Д.Трамп 44 хувийн санал тус тус авчээ.
АНУ-ын хоёр гол хүчин болох дээрх хоёр намаас гадна Либертариан намын гишүүн Гэри Жонсон дэмжигчдийн 9-11 хувь, Ногоонтны намаас нэр дэвшигч Жилл Стейн ердөө 3-5 хувийн санал авсан тул мэтгэлцээнд орох эрхгүй болж байгаа юм байна. Тиймээс мэтгэлцээн Х.Клинтон, Д.Трамп нарын хооронд болох аж.
Эх сурвалж: ВВС