Өнгөрөгч пүрэв гарагт “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 15 дахь тоглолтоо хийсэн Орхон аймгийн “Хангарьд” клуб өнөөдөр 16 дугаар тойргийн хүрээнд “УБ Мазаалайнууд”-тай туллаа.
Хоёрхон хоногийн өмнө “Сэлэнг Пресс”-ийн эсрэг хүн дутуу тоглож Ц.Мөнх-Эрдэнэ, О.Мижиддорж нарын гоолоор буулган авсан. Тэрхүү тоглолтын адилаар “Хангарьд”-ын 19 дугаартай Ц.Мөнх-Эрдэнэ гоолын салхийг хагаллаа. Сонирхуулахад өнгөрөгч долоодугаар сард үндэсний шигшээ багийн хамтаар Гуам улсыг зорьсон Ц.Мөнх-Эрдэнэ одоо ч улсаа төлөөлөх эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл ирэх 11 дүгээр сард Малайз улсад болох “Эв найрамдлын цом” тэмцээнд оролцох боломжтой.
Харин хоёрдугаар үеийн 58 минутад “Хангарьд”-аас шигшээд дуудагдсан бас нэгэн тоглогч болох О.Мижиддорж торгуулийн цохилтоос тоог 2:0 болгосон. Тэрбээр уг гоолыг оруулснаар 22 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.
Түүнчлэн “Хангарьд” гурав хоногийн дотор хоёр тоглолт хийхдээ хоёуланд нь 2:0 гэсэн үр дүнгээр хожин, 37 оноотой болж хоёрдугаар байрт бичигдсэн хэвээрээ байна.