“Монголын хөлбөмбөгийн холбооны цом” тэмцээнд оноолт таарч нэгэн өрсөлдөөнтэй тоглолтыг өнгөрөгч лхагва гаригт үзүүлсэн “УБ Унаганууд”, “Дэрэн” багууд өчигдөр “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тулаанаа хийлээ.
Дээд лигийн хүрэл медалийн төлөө тоглож буй багуудын тоглолтод, гоолын салхийг 27 дахь минутад Г.Ёндонжамц хагалсан нь эхний үеийн цор ганц гоол байв. Цомын хүрээнд тоглоход “УБ Унаганууд” эхэлж гоол оруулсан ч эцсийн үр дүн “Дэрэн”-ийн талд шийдэгдсэн учраас С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн залуус тайвширалгүй хоёрдугаар хагасыг эхлүүлсэн.
Тиймдээ ч тэд шийдвэрлэх үед илүү хянуур тоглолт үзүүлж 59 дахь миунтад Япон легионер Минами Юусуке тоог 2:0 болголоо. Харин “УБ Унаганууд” төдийгүй лигийн мэргэн буучдын нэг Райн Фантэ тооны харьцааг гурван бөмбөгний зөрүүгээр холдуулсан нь 77’ минут байсан. Медалийн тавцанд гарахыг зорилгоо болгосон “Улаанбаатар Их Сургууль”-ийн багаас Э.Пүрэвдорж 90+3 минутад гоол оруулснаар баг нь 4:0-ээр хожиж, 26 оноотой боллоо.