“Петрочайна Дачин тамсаг Монгол” татвар төлөхгүй
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгаа сэргээх салбараар хөдөө аж ахуйг нэрлэж байна. Хөрөнгө оруулалт ихээр шаардахгүй, хурдан хугацаанд ашгаа өгөх боломжтой тул ирэх дөрвөн жилийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг нь энэ байх аж. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий, Дорнод аймагт ажиллах үеэрээ энэхүү мэдэгдлийг хийсэн юм.
10 сая төгрөгөөс дээш хадгаламжийн хүүгээс татвар авна
Дорнод аймагт ажиллах үеэрээ тэрбээр “Петрочайна Дачин тамсаг Монгол” компанийн удирдлагуудтай уулзаж, Газрын тосны тухай шинэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд санал солилцлоо. Тус компанийн 21 дүгээр талбайд 30 орчим мянган га газарт 200 гаруй цооног ажиллаж байгаа аж. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын өгсөн мэдээллээр тус компанийн 19, 21 дүгээр талбайд нийт 900 гаруй цооног ажиллуулдаг юм байна.
Энэ үеэр тус компанийн төв салбарын удирдлагууд Хятадаас Дорнодод ирээд байв. “Петрочайна Дачин Тамсаг” компани өнгөрсөн онд 3.5 сая тонн түүхий тос олборложээ. Хоёр орны хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газарт өнгөрсөн жил 518 сая ам.долларын орлого оруулсан аж. Энэ жилийн хувьд 1.3 сая тонныг олборлохоор төлөвлөсөн байна. Харин одоогийн байдлаар 700 гаруй мянган тонныг олборлоод буйгаа дуулгалаа.
Нэг зүйлийг онцлоход, тус компанийн танилцуулгад Тамсагийн орд газрыг үр ашиг муутай гэж үзэж байгаагаа дурджээ. Тодруулбал, эдийн засгийн үнэлгээгээр нэг баррель түүхий тосыг 100 ам. доллараар тооцохоор 19 дүгээр талбайн хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацаа 15.6 жил. Харин 21 дүгээр талбайнх 16.4 жил бөгөөд төслийг эдийн засгийн үр ашиг муутай, хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацаа урт тул үр ашгийн хувьд тааруухан орд газарт тооцдог гэв.
Тиймээс УИХ 2014 оны долдугаар сарын 1-нд шинээр баталсан Газрын тосны тухай хуулийн зарим заалт нь бүтээгдэхүүн хуваах гэрээний зүйл заалттай зөрчилдөж байгааг Хятадын тал мэдэгдсэн юм. Гэхдээ хуулийн яг ямар зүйл, заалт зөрчилдөж байгааг тодруулсан ч тэд Ерөнхий сайдын асуултад тодорхой хариулт өгсөнгүй.
Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баатарцогт “Олборлолт хийсэн нийт тосны ашгийн 40 хувь нь манай улсад орж ирж байгаа. Одоогийн байдлаар бүтээгдэхүүн хуваах гэрээ 19 болон 21 дүгээр талбайд харилцан адилгүй байна. 19 дүгээр талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ хуучин байгуулсан гэрээний дагуу явж байгаа. 2014 онд шинэчлэн баталсан Газрын тосны тухай хуульд нийцүүлэх талаар Засгийн газрын зүгээс шаардлага тавьж байна.
Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны гэнэтийн ашгийн татварыг энэ талбайгаас тооцохгүй байгаа. Хэрэв энэ татварыг тооцвол нийт орлогын 5-15 хувийг авах юм” гэв. Харин Хятадын тал энэ татварыг өгөх сонирхолгүй байгаагаа хэлж байв. Гэсэн ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах ч, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Татвар нэмэх бодлогоос буцахгүй
Монгол Улсын Засгийн газрын үйлдвэрлэлийн салбарт баримтлах бодлого нь гаднын шилдэг технологи, стандарт шаардлагыг нутагшуулах. Улмаар дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гадагшаа экспортлох зорилт тавин ажиллахыг тэрбээр зүүн аймагт ажиллах үеэрээ хэлж байлаа. Ингэхдээ “21:100” хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрт 3-5, дөрвөн жилийн дараа 21 аймагт импортыг орлох 100 үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд сайтар боловсруулсан арьс шир, мах, сүү, хүнсний ногоо зэргийг нийлүүлэх боломжтой үйлдвэрийг Япон технологийн дагуу нутагшуулах аж.
Халх голд 100 тоннын хүчин чадалтай тэжээлийн үйлдвэр барьжээ
Мөн эдийн засгийг “аврах” төлөвлөгөөнд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах олон хүнд шийдвэр гаргаж байгаагийн нэг нь татварын нэмэгдэл. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Зөвхөн өндөр хэрэглээтэй хүмүүсээс тодорхой хэмжээний татвар авна гэсэн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, үүнийг хэрэгжүүлж чадаагүй. Гэхдээ би хашрахгүй, татвар нэмэх асуудлыг дахиад УИХ-д өргөн барина.
Ингэхдээ 10 сая төгрөгөөс дээш хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах асуудлыг тавихаас эхлэх бодолтой байна. Бүх улс оронд энэ татварыг авдаг атлаа ганцхан манай улсад л хэрэгждэггүй. Тиймээс бусад орны жишгийн дагуу манай хөрсөн дээр буусан шаардлагатай ажлыг шантрахгүй хэрэгжүүлэх л болно” гэв.
Тэрчлэн бондын зээлийн хүүгийн төлбөрт нийт төсвийнхөө гуравны хоёрыг өгч байгаа учраас нийтийг хамарсан бодлого хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байгаагаа иргэдтэй хийсэн уулзалт бүртээ Ж.Эрдэнэбат сайд учирлаж байлаа. Жилд 1-1.5 орчим их наяд төгрөг буюу 500- 750 сая ам.долларыг зээлийн хүүд өгч байгаа аж. Ийм үед халамж, нийгмийн хамгааллын бодлогыг зорилтот бүлэг рүү чиглүүлэхээс өөр аргагүй болжээ.
Мөн валютын ханшийн савлагааг тогтвортой барих нь Засгийн газрын нэн тэргүүний үүрэг учраас Монголбанкы бодлогын хүүг 15 хувь болгон өсгөжээ. Өнгөрсөн хугацаанд дөрвөн их наяд төгрөгийн эх үүсвэртэй ипотекийн зээл арилжааны банкуудаар гарсан. Энэ нь Монгол Улсын нийт зээлийн 30 хувийг эзэлсэн байна. Гэтэл хэмжээний зээл гаргачихаад байхад цаана нь ахиад 33 мянган орон сууц эзэнгүй байгаа. Энэ нь бодлого анхнаасаа алдаатай байсны илэрхийлэл гэдгийг тэрбээр хэлж байсан юм.
Харин иргэдийн хувьд нийгмийн халамж, цалин, тэтгэвэртэй холбоотой асуултыг Засгийн газрын тэргүүнд тавьж байв. Юун түрүүнд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож, ахмад настнуудад 100-300 мянган төгрөгийн “Насны хишиг” халамж олгоно гэдгийг тус салбарын сайд мэдэгдсэн.
Орон нутагт тулгамдаж буй бас нэгэн асуудал нь малын гоц халдварт өвчин. Газар тариалангийн салбар Засгийн газрын анхаарлын төвд байдаг ч, малыг эрүүлжүүлэх нь орхиж болохгүй асуудал гэдгийг аймгийн иргэд хэлж байв. Сүүлийн үед малын гоц халдварт хэд хэдэн өвчин орон нутагт дэгдээд буй. Хэдийгээр малыг эрүүлжүүлэх, вакцинжуулахад зориулж улсын хэмжээнд 13.5 тэрбум төгрөг төсөвлөсөн ч тендер зарлах гэж багагүй хугацаа алдаж байгаа нь өвчин газар авах бас нэг шалтгаан болсон байна.
Чөлөөт бүсийн “чөдөр”-ийг тайлахгүй
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар шинэ байр барьж байна. Гэхдээ Ерөнхий сайдыг очих үеэр ажил нь зогсоод байв. Шалтгаан нь 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсан аж. Дорнодын иргэдтэй уулзах үеэрээ яригдсан хамгийн гол сэдэв нь Халх голын чөлөөт бүс. Тус бүсэд нийт 170 мянган га газар хамарчээ.
Өмнөх Засгийн газрын үед Халх голд 500 мянган га талбайг чөлөөт бүс болгохоор 75 дугаар тогтоол гаргасан байсныг цуцалсан. Гэтэл нэрийг нь өөрчлөөд бүтээн байгуулалтын бүс болгож, энэ төслийн хүрээнд маш олон газар олголт хийсэн хэмээж байв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас тодруулахад “20-иод хоногийн өмнө 170 мянган га гэж яригдаж байсан. Гэвч арав хоногийн дараа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн 320 мянган га талбайг гадна дотнын аж ахуйн нэгжид өгчихсөн байна гэж хэлсэн. Ингэхдээ бүтээн байгуулалтын бүс гэсэн гэрчилгээ гаргажээ гэсэн. Энэ нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл мөн.
19, 21 дүгээр талбайд нийт 900 гаруй цооног ажиллуулдаг
Үүний цаана газрын наймааны асуудал ч байж магадгүй. Тиймээс салбарын яамнаас Ажлын хэсэг гарч, хяналт шалгалт хийхээр болсон” гэв. Үүний дараа зүүн бүсийг эрчим хүчээр хангадаг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцсан. Сүүлийн жилүүдэд тус бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа учир 50 мегаваттаар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Засгийн газар ирэх дөрвөн жилд дөрвөн аймгийн эрчим хүчний эх үүсвэрийг өргөтгөх зорилт тавьсан байна. Энэ дөрвөн аймгийн нэг нь Дорнод.
Гэхдээ хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байгаа учир 50, эсвэл 100 мегаваттаар хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг судлах аж.
Тэжээлийн шинэ царгас үнэд орно
Халх гол суманд жилд 100 мянган тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай “Алтай” тэжээлийн үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Энэ үйлдвэр нь Халх гол болон Дорнод аймгийн малчдыг хямд тэжээлээр хангаад зогсохгүй Хятад цаашлаад Япон, Солонгосын зах зээлд бүтээгдэхүүнийхээ 20-40 хувийг экспортлохоор төлөвлөөд байна.
Малын тэжээл борлуулах маш том зах зээл байгаа учир ийм хүчин чадалтай хоёр ч үйлдвэр нэмж барих боломжтой гэж “Алтай” группын захирал Г.Бат-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “Бидний хамгийн гол зорилго бол Халх голын бүс нутгийг газар тариаланд тулгуурлан хөгжүүлэх. Мөн гадаад руу экпортолж, эх орондоо валютын нөөцийг нэмэгдүүлэх.
Бид дахин 2-3 ийм үйлдвэрийг ойрын хоёр жилийн хугацаанд барих төлөвлөгөөтэй байна. Одоогоор 20 гаруй мянган га талбайд улаанбуудай, рапс тариалж байна. Мөн энэ жил 6000 га талбайд анх удаа царгас буюу тэжээлийн нэг зүйл буурцагт ургамал тариалсан. Сайн ч ургалаа. Гэхдээ цаг агаараас шалтгаалаад ургацын гарч сум даяар муу байсан. Харин Голланд технологийн дагуу ургуулсан царгас нь ган гачиг болон хүйтэнд тэсвэртэй” гэсэн юм.
Б.Бямбасүрэн