Хятадын бодлого тодорхойлогчид ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлтэд анхаарч буй. Энэ нь хүнд байдалд байгаа олборлогчдод орлогоо өсгөх найдвар төрүүллээ. Нөөц багасан, худалдан авагчид спот зах зээл дээр тээвэрлэлт хайн бужигнаж буй шинэ нөхцөлд дээд зэрэглэлийн коксжих нүүрсний үнэ зургаан долоо хоногт хоёр дахин өсөж, тонн нь 200 ам.доллар давав.
Засгийн газар дотоодын уурхайн ажлын хоногийг 330-аас 276 болгон бууруулсны дүнд Хятадад нүүрс олборлолт багассан. Өрөнд баригдсан нүүрс олборлох салбарын орлогыг сайжруулах үүднээс авсан арга хэмжээний үрээр олборлогчид дотоодын банкуудаас авсан зээлээ эргүүлэн төлөх боломж сайжирчээ. Гэвч коксжих нүүрсний олборлолт дагалдан буураад байна. Үүний зэрэгцээ экспортын нүүрсний гол нийлүүлэгч Австралид олборлолт тасалдсан нь зах зээлд хомсдол үүсгэх давхар шалтгаан болсон юм.
Үнэ өсөлт тогтвортой үргэлжилж чадвал Anglo American, BHP Billiton, South 32, Канадын Teck зэрэг томоохон олборлогчдын хувьд олон тэрбум ам.долларын ашиг олох боломж гарч ирнэ. Коксжих нүүрс нь домен зуухнаа хайлуулдаг гангийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд. “Нийлүүлэлтэд таатай боломж гарч ирлээ” хэмээн Jefferies-ийн шинжээч Кристофер ЛаФемина тайлбарлав.
Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэлт хэтэрч, ган төмөрлөгийн эрэлт буурсантай уялдан 2016 онд коксжих нүүрсний үйлдвэрлэл бүхэлдээ хүнд байдалд орших таамаг хүчтэй байлаа. Гэвч нийлүүлэлт өнгөрсөн жилийнх шиг 30 хувиар унахын оронд 164 хувиар өссөн. Үүний ачаар коксжих нүүрс энэ оны шилдэг үзүүлэлттэй таваар болж хувирав. “Эрх баригчдын бодлогыг зөв ойлговол задгай тээвэрлэдэг таваарын хувьд Хятад орон гол зах зээл хэвээрээ” хэмээн Macquarie-ийн таваарын судалгаа хариуцсан захирал Колин Хамильтон өгүүлж байна.
Эдийн засаг удааширч, хөрөнгө оруулалт гадагш урсаж эхэлсэн эгзэгтэй нөхцөлд Хятадын бодлого тодорхойлогчид банкны тогтолцоондоо их хэмжээгээр мөнгө шахах арга хэмжээ авсан. Уг арга хэмжээний үрээр барилга угсралтын ажил сэргэж, төмрийн хүдэр, коксжих нүүрс зэрэг ган төмөрлөгтэй холбоотой таваарын эрэлт ихэслээ. Нийт 276 хоног үргэлжилсэн зээл олгох ажиллагаатай уялдан коксжих нүүрсний үнэ эрс өсөв.
Долдугаар сард орсон их борооны дараах үерээс шалтгаалан Шаньси мужийн коксжих нүүрсний олборлолт тасалдсан юм. Дотоодын олборлолт буурсны улмаас Хятадын худалдан авагчид далайн чанадаас хэрэгцээгээ хангаж эхэлсэн. Гэвч Австралийн уурхайнуудад үүссэн гэнэтийн нөхцөл нийлүүлэлтэд дахин хүндрэл учруулав. Тус улс жилдээ 300 сая тонн коксжих нүүрс импортолдог. Гэхдээ үнийг нь сараар, эсвэл улирлын дунджаар тооцсон гэрээний үндсэн дээр тогтоодог. Гэрээнээс гадуур худалдан авах хэмжээ нийлүүлэлт тасалдсан нөхцөлд ч бага буюу 10 сая тонноос үл хэтэрдэг талаар ноён Хамильтон тайлбарлалаа.
“Ердөө цөөн хэдэн арилжаан дээр жишээ авахад л тонн коксжих нүүрс 100 ам.доллараас 200 болтлоо өслөө” хэмээн тэрбээр саяхны үнийн хөөрөгдөлттэй холбогдуулан өгүүлсэн юм. Спот зах зээлд хийгдсэн арилжааны ихэнх нь Европ, Энэтхэгийн ган хайлуулах үйлдвэрүүдэд хамаарч байгаа тухай коксжих нүүрс олборлогч, АНУ-ын Xcoal компанийн захирал Эрни Трэшер тайлбарлав.
Гэхдээ үнэ өсөлт цааш удаан үргэлжлэхгүй хэмээн шинжээчид анхааруулж байна. Ган хайлуулах үйлдвэрүүд одоогийн гэрээний үнээр худалдаж авах учраас дөрөвдүгээр улиралд коксжих нүүрсний үнэ тонн нь 170 ам.доллараас хэтрэхгүй. Ийм гэрээний ихэнхэд нь заасан хэмжээний 10 хувиас үл хэтрэхээр тооцож нэмэлт нийлүүлэлт хийхийг зөвшөөрдөг аж.
Шаньси мужийн нүүрсний уурхайн замын нөхцөл сайжирч эхэлсэн. Тиймээс коксжих нүүрсний үнийг багасгах зорилгоор нийлүүлэлтийг нь түр өсгөх хүсэлтийг Хятадын Үндэсний сэргээн босгох комиссоос тавьсан талаар Morgan Stanley-ийн шинжээч Том Прайс мэдэгдлээ. Коксжих нүүрсний үнэ тонн нь 200 ам.доллараас давсан нь Умард Америкийн үйлдвэрлэгчдэд ч олборлолтоо ихэсгэх шалтгаан болж болзошгүй.
Нил Хьюм