Их Британийн 18-19 насны 500 мянган залуу зөөврийн компьютераа энэ долоо хоногт их сургуулийн ширээн дээр тавилаа.
Тэд дэлхийд хамгийн өндөр төлбөрийг улсын сургуульд төлөхөөр байгаа нь АНУ, Канад, Австралийнхаас давж гарах төлөвтэй байна. Дээд зиндааны ганц хувь нь буюу Оксфорд, Кембриж, Бристолийг төгсөгчид шүүгч, сонины тоймч, мэс засалч мэтийн нэр хүндтэй ажил хийнэ. Харин тааруухан сургууль төгсөгчдөд олдох ажил хомс. Ийм оюутнуудад зориулан бодлого боловсруулагчид хоёрдогч мэргэжил олгох хөтөлбөр хэрэгжүүлж буй.
Тэгэхээр их сургуулийн үнэ цэнэ юунд байна вэ? Олон улсын бодлогын хүрээлэнгийн ажилтан Стив Кемп-Кингийн нийтлүүлсэн тайланд оюутны зээлийн хэмжээ дунджаар 40000 паунд орчим болсныг дурдлаа. Мөн өртөг нь үр ашгаасаа давж буй асуудлыг хөндөв. Их Британийн ажиллах хүчний 40 гаруй хувь нь дээд боловсролтой. Энэ нь Япон ба Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын үзүүлэлтээс давжээ. Гэтэл ажил олгогчид доогуур мэргэжлийн ажилд ч диплом шаарддаг болсон нь “төгссөний шагнал” буюу их сургууль төгсөгчдийн насан туршдаа олох нэмэлт орлогын түвшинг бууруулж байна.
Ноён Кемп-Кингийн санааг Үндэсний статистикийн мэдээ нотолж байгаа юм. Тухайлбал, төгссөнөөс нэг жилийн дараах дундаж цалин 16500, 10 жилийн дараа 31000 паунд байдаг. Харин доод түвшинд багтах 25 хувийн жилийн дараах орлого 11500 паунд байгаа юм. Улмаар тэд их сургууль төгсөөд 10 жил болсны дараа дөнгөж 20000 паунд хүрдэг аж. Насан туршид санхүүгийн ашиг тус өгдөг гэх үндэслэлээр улстөрчид их сургуулийн төлбөрийг гурав дахин өсгөх нөхцөлийг бүрдүүлж, одоо ч үргэлжлүүлэн нэмсээр байгаа. Энэ нь “Хуурмаг төсөөлөл дэлгэрүүлж буй явдал. Үнэхээр таагүй хэрэг” гэж ноён Кемп- Кинг онцлов.
1998 оноос өмнөх оюутны зээл зарагдаж дууссан агаад дараа үеийнхийг ч хувьчлах ажил үргэлжилж буй гэнэ. Түүний хэлснээр “Үл мэдэгдэх санхүүгийн байгууллагад насан туршдаа өр төлдөг бүхэл бүтэн үеийнхэн бий болсон” аж. “Төгссөний шагнал” гэдэг үзэл санааг 2002 оны арваннэгдүгээр сард Лейборист намын Дээд боловсролын сайд Маргарет Ходж анх дэвшүүлсэн билээ. Тэрбээр дээд сургууль төгсөгчид төгсөөгүй хүмүүсээс насан туршдаа 400 мянга буюу түүнээс дээш паундын орлого илүү олдог гэсэн тооцоо гаргажээ. Энэ нь их сургуулийн оюутны тоо болон сургалтын өртгийг хязгаарлахаас татгалзахад хүргэсэн юм.
Голдуу дээгүүр орлоготой хэсгийн дунджид тулгуурлан гаргасан тоо хэмжээ өссөөр өдийг хүрэв. Гэтэл сүүлийн хэдэн жилд сургалтын төлбөр нэмэгдсэн ч цалин хөлс дээшлээгүй тул уг хандлага амьдралаас тасарсныг Кемп- Кинг тэмдэглэсэн байна. Тэрбээр “Төгссөний шагнал гэж юу юм бэ? Хар бор, хагас цагийн ажил, эсвэл ажлын цаг заагаагүй хөдөлмөрөөс бусдад нь олгодог урамшуулал юм уу?” гэжээ.
Маргарет Тетчерийн Засгийн газарт сайд байсан Кеннет Бейкер их сургууль орлого өсгөдөг гэсэн санааг шүүмжилдэг нэгэн. Тэрбээр сүүлийн таван жил 48 их сургууль, техникийн коллежийг нэгтгэсэн сүлжээ байгуулж, 14-18 насны хүүхдүүдэд мэргэжлийн дадлага олгох хөтөлбөр хэрэгжүүлжээ. Бейкер “Төгсөгчдийн дунд ажилгүйдэл газар авсан. Их сургуулиуд суудлаа дүүргэхийг боддог авч ажлын байрны ирээдүйд анхаарахгүй байна. Хэн нэг нь нийгмийн ухаанаар зэрэг аваад зургаан сарын дараа кафед аяга зөөж байгаа бол түүний хувьд ч, эдийн засагт ч асуудал мөн” хэмээв.
Уг асуудал дижитал хувьсгалын улмаас бүр ч хурцадсан агаад хүмүүнлэгээр төгссөн хүмүүсийг ажлаар хангадаг дунд шатны менежерийн албан тушаал ховордох тийшээ хандлаа. Үүний сацуу дунд сургууль болон дээд боловсролоос техникийн мэргэжил шахагдаж байгаа нь мэдлэг, чадварын дутагдал үүсгэх төлөвтэй байна.
Бусад орон “Дипломтой аягачин” хэмээх асуудлыг шийдэхэд илүү амжилт олж байгаа анзаарагддаг. Швейцарь, Австри, Герман, Голланд улсууд ажил олгогчдод шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэхийн тулд боловсрол, дагалдан сургалт, ажлын байр болон олон улсын дадлагыг хослуулах арга хэрэглэж байгааг хүний нөөцийн Adecco компанийн судалгаанд дурджээ.
Харин их сургууль төгсөгчдийн асуудлаар судалгааны бүлгийн ажилтан Чарли Болл технологи, бизнесийн түргэн өөрчлөлтөд дасан зохицох өргөн хүрээтэй мэдлэг, чадвар олж авахад дээд боловсрол хамгийн сайн хэрэглүүр гэж үзэж байна. Тэрбээр компаниуд авсан хүн нь ямар хичээл үзсэнийг бараг анхаардаггүйг яриад “Диплом бол тодорхой мэдлэг юм.
Сэтгэл зүйчийн диплом асар эрэлттэй. Гэтэл жилдээ наймаас арван мянган сэтгэл зүйчийн орон тоо гардаггүйг бүгд мэднэ. Гэвч тэдний олж авсан мэдлэг нь хүмүүсийн харилцааны ухаан ба математиктай дүйцэх агаад энэ нь орчин үеийн ажил олгогчдод нэн шаардлагатай. Иймээс сэтгэл зүйгээр төгссөн хүмүүсийн дунд ажлын байрны хомсдол бараг гардаггүй” гэжээ.
Түүнчлэн дагалдан сургалт хэт явцуу, уян хатан бус байгааг ноён Болл шүүмжлэв. Тэрбээр “Сүүлийн хямралд тусгай мэргэжлийн ажлын байр хамгийн их өртсөн. Гэтэл дээгүүр боловсролтой хүмүүс хэзээ ч тэгж их хохирдоггүй” хэмээн өгүүлсэн юм.
Жил Плиммер