Шинэ зуун гарснаар бидний ажлын нэг хэсэг цахим ертөнцтэй салшгүй холбогдсон. Үүний нэг нь дөнгөж 20 гаруйхан жилийн өмнөөс идэвхтэй ашиглах болсон цахим шуудан юм. Анх 1960-аад онд цахим шуудангийн эхлэл тавигдаж байхад сард 30 орчим сая цахим шуудан илгээдэг байсан бол өнөөдөр ганцхан секундэд 2,5 сая цахим шуудан илгээдэг болжээ.
Харин та сонирхолдоо хөтлөгдөж, эсвэл анзааргагүйгээсээ болж өөрийгөө эрсдэлд оруулна гэдэг үлгэр биш юм
Харин энэ их цахим шуудангийн бараг тал нь СПАМ, түүний нэг хувь нь вирус тараагч байдаг аж. Анх хэнд ч гэмгүй, зүгээр л “ТӨВӨГТЭЙ” сурталчилгаа байсан СПАМ-ын нэгээхэн хэсэг өнөөдөр хэрэглэгчийн хувийн мэдээлэл, дансны дугаар, нууц үг зэргийг хулгайлах зорилготой болжээ.
Дансны дугаар авах, мөнгө шилжүүлүүлэх зорилго бүхий цахим шуудан аль эртнээс бий болсон. Та тийм азтан боллоо, ийм өв залгамжлагч болсон байна, арван хувийг нь шилжүүлбэл мөнгө таных гэх мэтээр хүмүүсийн итгэл дээр тоглодог цахим шуудангууд байв.
Харин өнөөдөр энэ арга улам нарийсаж таны “ТАНИЛЫН” нэрийг барьдаг болжээ. Угаас мэдээллийн технологийн ачаар хүмүүс сурталчилгаанд бус нөхрийн үгэнд итгэдэг болсон. Ингээд таны таньдаг хүний нэр бүхий цахим шуудан inbox-оор дүүрэн болсон хэрэг.
Магадгүй дансны дугаар, нууц үг өнөөдөр бидэнд тийм ч чухал биш байж болох боловч, маргааш гэхэд хамгийн чухал зүйлийн нэг болно. Тэгвэл цахим шуудангийн халдлагын сонгодог жишээ болох танилын нэр барьсан “дайралтаас” өөрийгөө хэрхэн хамгаалах талаар Supreme Solution компанийн ахлах инженер Ц.Болд ингэж тайлбарлав.
Дараах хаягаас надад цахим шуудан ирлээ. Хальт харахад Голомт банкнаас ирсэн чухал зурвас мэт харагдана. Гэхдээ холбоос дээр нь дарах гэж яарах хэрэггүй. Өөрөөсөө дараах асуултуудыг эхлээд асуу:
- Миний цахим шуудан Голомтод бүртгэлтэй юу?
- Хаанаас(from), хэнд (to) ирсэн мэйл вэ?
- Дараарай гэсэн холбоос нь хаашаа чиглэсэн байна?
- Цахим шуудангийн хаяг нь өөрөө Голомтын нэр хаягийг зөв агуулж уу?
Ажиглах хэсгүүдийг улаанаар тэмдэглэлээ. “From” хэсэгт Голомт бус өөр цахим хаяг байна, тэгэхээр Голомт банкнаас ирээгүй байх нь. “To” хэсгийг харвал танд ч бас ирээгүй байна. Дарах ёстой холбоос (CLICK HERE) дээр курсороо аваачвал “egolomt” гэсэн нэрийг агуулсан боловч өөр веб хаяг байна.
Энэ тохиолдолд хамгийн зөв арга нь шууд тухайн цахим шууданг устгах юм. СПАМ тараагчид ийм маягаар олны итгэлийг даасан томоохон компани, аж ахуйн нэрийг барих, эсвэл танд өмнө нь зурвас бичиж байсан хүний нэрийг ашиглах зэргээр улам нарийн арга ашигладаг болжээ.
Бүр кирил үсгээр, Монгол нэр бичсэн тохиолдол хүртэл гарах болсон. Хамгийн түрүүнд та сэжиг бүхий цахим шууданг нээж үзэхгүй байх, эсвэл түүн дотор буй холбоос руу орохгүй байснаар өөрийгөө эрсдэлээс сэргийлнэ.
Харин цаашдын арга хэмжээ нь:
- Лицензтэй антивирусны программ хэрэглэх
- Антивирусийн программаа байнга шинэчилж байх.
- Үйлдлийн системээ мөн шинэчлэх
- Танихгүй хүнээс эсвэл ирэх ёсгүй хавсралттай цахим шуудан ирвэл шууд нээхгүй байх
Энэ мэтээр та өөрийгөө эрсдэлээс хамгаалах тийм ч хэцүү зүйл биш. Гол нь Алиса гайхамшгийн оронд үлгэрээр үлгэрлэх хэрэгтэй. Хэрвээ охин туулайн араас ороогүй бол өөрийгөө тийм эрсдэлд оруулахгүй байв. Гэхдээ үлгэр учраас бүх зүйл амар сайхан төгсөнө. Харин та сонирхолдоо хөтлөгдөж, эсвэл анзааргагүйгээсээ болж өөрийгөө эрсдэлд оруулна гэдэг үлгэр биш юм.